С.Амарсайхан: Зөрчлийн хууль цагдаа, иргэн хоёрыг талцуулсан хууль боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 6 гишүүн 2022.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Хуулийг дэмжиж байна, гэхдээ Засгийн газраас ч өргөн барихад бэлэн болсон. Зөрчлийн хуулийн 96.3 хувь иргэн, 3.3 хувь нь аж ахуйн нэгжид оногдуулсан байдаг. Ямар хэргийг зөрчилд тооцохоо маш тодорхой болгох ёстой. Хуулийг хэрэгжүүлэх гэж гаргадаг. Хуулийг хэрэгжүүлдэг иргэн, хуулийн этгээдийн үүрэг хариуцлага гэж бий. Гэтэл 2016 онд хуулийг батлахдаа хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Тэгэхээр хариуцлагын тогтолцоогоо тодорхой болгох ёстой. Одоо Зөрчлийн хуулиар 10 удаа торгуулчихаад, хоёр удаа согтуугаар жолоо барьчихаад өнөөдөр жолоо бариад яваад байгаа асар их хүн байна. Ийм байдлаар хууль нэртэй, торгуулиа төлөөгүй хоёр сая гаруй зөрчил байсан. Хэрэгждэггүй, хэрэгжүүлж чаддаггүй. Төрийн цагдаа нар хүндгүй, цагдаа иргэн хоёрыг алалцуулсан хууль болчихоод байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top