Австралийн цахилгаан дамжуулах агаарын шугамын технологид суралцана

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Дэйв Престонийг өнөөдөр /2022.04.05/ хүлээн авч уулзлаа.

Австрали Улс болон Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүч, хүрэн нүүрсний баялаг нөөц бүхий орон бөгөөд цаашид ногоон устөрөгч, нүүрсний давхаргын метан хийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн эрчим хүч болон эдийн засгийн бусад салбарт хамтрах боломжтой тул энэ чиглэлээр тус улстай туршлага солилцон хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Дэйв Престон Монгол Улстай цахилгаан дамжуулах агаарын шугамын технологид Австралийн туршлага болон шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top