Б.Лхагвасүрэн: Хувь хүнийхээ хувьд хариуцлага хүлээхэд бэлэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Засгийн газраас өнөөдөр /2022.04.05/ мэдээлэл хийж байна.

Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нараас гадна Монголбанкны удирдлагууд оролцож байна.

Тэд өнөөдөр УИХ-д өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийн талаар мэдээллийг өгч байна. 

Энэ үеэр сэтгүүлчид Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг хариуцлага хүлээж, ажлаа өгөх эсэхийг тодруулсан юм. 

Үүнд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цаг үе амаргүй байна. Ажлаа хийж байгаа Монголбанкны Ерөнхийлөгч огцрохгүй" гэсэн бол Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төв банкны хууль дээр ханшийг тогтвортой барина гэдэг үг байдаггүй. Хэрэв үнэхээр хийж байгаа ажилдаа алдаа гаргаад Монголбанкны гаргаж байгаа шийдвэр нь өөрөө эдийн засгийн үйл ажиллаагагтай нийцэхгүй байвал, Монголбанкны гаргасан шийдвэр нь алдаа болж, хохирол учирах юм бол хувь хүнийхээ талаас хариуцлага хүлээхэд бэлэн байна. Хоёрт, Монголбанкнаас гарч байгаа шийдвэр бол ганц хүний шийдвэр биш" гэх тайлбар, хариултыг өглөө.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.78.184) 2022 оны 04 сарын 05

Монголын банк бусын дийлэнх хувийг Монгол банкны новшнууд эзэмшиж мөнгө угаагаад байгаа бус уу

0  |  0
АХМАД(202.21.108.2) 2022 оны 04 сарын 05

монгол банкны ерөнхийлөгч ЛХАГВАСҮРЭН МАШ ТОМ АЛДААТАЙ ШЙИДВЭР ГАРГАСНААР ИРГЭД АЖИ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ХОХИРООГООД ЗОГСОХГҮЙ УЛС ОРНЫ ЭДЙИН ЗАСАГТ МАШ ХОР НӨЛӨӨТЭЙ ҮЙЛДЭЛ ХИЙСНИЙГЭЭ УХАМСАРЛААД ОГЦРЛХ ӨРГӨДЛӨӨ ТҮРГЭН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨНӨ ГЭДЭГ МАШ ИХ ХОР ХОХИРОЛ ДАГУУЛСАН ҮЙЛДЭЛ ШҮҮ ДЭЭ

0  |  0
Top