Б.Жавхлан: Ийм цаг үед мөнгө хэвлэж, эдийн засгаа хорлож болохгүйг ямар ч эдийн засагч мэднэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Засгийн газраас үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. /2022.04.05/

Өнөөдөр УИХ-д өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийн талаар мэдээлэл өгч, хэвлэлийнхний асуултад хариулж байна.

Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Төв банк мөнгө хэвлэх үү гэдэг асуултыг зарим хэвлэлээс асуухад, Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Мөнгө хэвлэх гэдэг бол хуулиараа тухайн улс орны Төв банкны үүрэг байдаг. ОХУ-ын Төв банк рублиэ, АНУ-ын Төв банк ам.доллароо хэвлэх нь үүрэг байдаг. Гагцхүү эдийн засгийн нөхцөл байдалдаа нийцүүлэн хэвлэх үүрэг хүлээдэг.

Манай тухайд ийм цаг үед мөнгө хэвлэж, эдийн засгаа хорлож болохгүй гэдгийг ямар ч оюутан эдийн засагч мэдэж байгаа. Валютын ханш чангарсан, нөөц буурсан ийм үед мөнгө хэвлэх нь эргээд асар их хохиролтой.

Төв банк саяхан Бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь мөнгө хэвлэхгүй шүү гэдгээ зарласан хэрэг хэмээлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бар(66.181.161.23) 2022 оны 04 сарын 05

цалнгаа нэмээч хүүхэдүүдээ идэх хоол авч өгөх мөнгө хүрэхгүй бна бидний хүүхэд өлсөж эхлхэл юм бол бид болслого гаргарас өөр зам байхгүй шүү одоо бүх зээлээ чөлөөл улс оронууд иим л арга хэмжээ авдаг гол эгэ эх ороны тайвн баыдл н чухал юу н яасн эдийын засг яриср бгд ард түмэнээ өлсгөлөнд нэрвүүлэх нүү

0  |  0
Top