"Б.Баттөмөр дарга аа, та Үндсэн хууль зөрчсөн"

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

УИХ-ын өнөөдрийн /2022.04.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хэдүүлээ УИХ-аар тээвэр, ложистикийн асуудлыг ярилцах хэрэгтэй байна. Засгийн газрын гаргаж байгаа бодлогыг зөв гэж бодож байна. Харин механизмаа их зөв яриараа. Бэлэн мөнгө хэвлэхгүй байлгүй дээ. Хоёрт, "Эрдэнэт"-ийн үйлдвэрийн технологи тохирдоггүй асуудлаар төсөл өргөн барих гээд байгаа юм. Энэ хуулийг өргөн барих цаг өгчихөж болдоггүй юм уу, УИХ-ын дарга аа" гэх байр суурийг илэрхийлэв.  

Түүнчлэн "Энэ Хөгжлийн банкны асуудлаар юм хэлэхгүй бол болохгүй нь. Үүнээс хойш, түүнээс цааш УИХ-аас Ажлын хэсэг байгуулдаг явдлаа болих хэрэгтэй юм байна. Үндсэн хууль зөрчиж байна шүү дээ, Б.Баттөмөр дарга аа. Ажлын хэсгийн санал дүгнэлтэд 20 гишүүний нэг ч нэр байхгүй. Тэр нэр холбогдсон гишүүдийн нэрсээ унших гэхээр дандаа МАН-ынхан байсан болоод Женко Х.Баттулга бид хоёрын нэрийг оруулаад уншчихаж байгаа юм. Гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч буруутай гэж үзэхгүй. Үндсэн хуульдаа тэгж заасан. Энэ одоо Б.Баттөмөр шүүх болчихоод байгаа юм уу. Түүний оронд Хяналт шалгалтын түр хороог байгуулах нь зөв. Хэн нэгэн гишүүний нэрийг УИХ дээр орилж зарладаг явдлаа болих хэрэгтэй" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top