Сураг алдарсан АН-ын тамга ИЛ БОЛЖ, Х.Баттулгад очлоо

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Өнөөг хүртэл АН-ын албан ёсны дарга хэн болох, албан ёсны тамга хаана байгаа нь тодорхойгүй байсан билээ.

Тэгвэл олон сар хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураггүй байсан АН-ын тамга ил боллоо. Тэрхүү тамгыг өнөөдөр /2022.04.07/ АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгад албан ёсоор гардуулж өгөв.

Учир нь, өнөөдөр АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан Х.Баттулгыг албан ёсоор батламжлах Их хурал болсон. Нийт хуралд оролцогчид санал нэгтэйгээр Х.Баттулгыг АН-ын даргаар сонгогдсонд тооцож, тамгыг нь гардуулж өгсөн юм. Тэрхүү хурлаас гаргасан шийдвэрээ удахгүй Улсын Дээд шүүхэд хүргүүлнэ гэдгийг ч тодотгов.

Энэ үеэр АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан Х.Баттулга "Намын бүртгэлийн асуудал хууль журмаараа саадгүй явагдах ёстой. Дээд шүүх хуульд захирагдах үүргээсээ ухрах ёсгүй. Тэд улс төрийн намын гишүүдийн дийлэнхийнх нь хүсэл зорилго, итгэл үнэмшлийн эсрэг зогсох аваас түүнээс үүдэн гарах үр дагавар, хор хохирлыг хэн хариуцах вэ гэдгийг зориуд асуумаар байна. Дээд шүүх нь хуулиа мөрдөхгүй, улс төрийн намын дотоод асуудалд хутгалдан орж, зөрчлийг дэвэргэх байр суурьтай ажиллах юм бол энэ улсад хуульд итгэх, захирагдах иргэд үлдэх үү. Иргэд хуулийн засаглалд эргэлзэх аваас ямар үр дагавар гарах вэ? Манай нийгэм тийм эрсдлийг даах уу? Би энэ асуултуудыг эрх баригчид болон Дээд шүүхийн нийт шүүгчдэд хандан тавьж байна" хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо. 

Хамгийн гол нь, Х.Баттулгад АН-ын тамгыг гардуулж өгсөн З.Энхболд "Тамга нь АН анх 2000 онд байгуулагдахад миний захиалж хийлгэсэн ориг тамга болохыг баталж байна" хэмээн мэдэгдсэн явдал юм.

Уг тамгыг Дамбын Дорлигжав (2000-2002), Мэндсайханы Энхсайхан (2002-2005), Раднаасүмбэрэлийн Гончигдорж (2005-2006), Цахиагийн Элбэгдорж (2006-2008), Норовын Алтанхуяг (2008 - 2014) Зандаахүүгийн Энхболд (2015 - 2017), Содномзундуйн Эрдэнэ (2017-2020), Одонгийн Цогтгэрэл (2021-2022) нар барьж байлаа. Харин энэ өдөр энэ тамгыг Халтмаагийн Баттулгад шилжүүлэн өгсөн юм.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ванга(59.153.113.182) 2022 оны 04 сарын 08

Жанхуу мэдээж хулгай, луйвар, залиланд гаршсан тул ямар ч өрсөлдөөнд гарч ирнэ. Ер нь бол Жанхуу мөнгө тараахгүй өрсөлдөх юм бол багийн дарга битгий хэл ангийн дарга ч болж чадахгүй. Жанхууг Улсын Дээд Шүүх батламжлахгүй бол энэ 4-р сард Монголд иргэний дайн өдөөх болно.

1  |  0
Зангараг(202.179.27.51) 2022 оны 04 сарын 08

Монгол улсын сайн түүх энэ өдрөөс эхлэх болтугай. Хэрсүү монголчууддаа амжилт хүсье.

0  |  1
Зочин(202.9.46.142) 2022 оны 04 сарын 08

Юмны үнэ хөөрөгдөж хэцүү байгаа нь үнэн гэхдээ. Юмны үнийг нэмэх эсэхийг ЗГ шийдэхгүй. Монгол улсаас шалтгаалахгүйгээр гадаад хүчин нөхцөл Хятад дахь хөл хорио цээр, Украйн Оросын дайны нөлөө гээд хүнд хэцүү нөхцөл, дотоодын луйвар булхайг илчилж тэмцсэнээс үйлдэлтэй ЗГ-ыг шахаанд оруулах гэсэн дотоод улс төрийн үймээн бужигнаан. ЗГ хүний өөрийн гэхгүй бүгдийг нь ил болгосон шигээ хуулийн хариуцлагаа бүгдэд хүлээлгэ. Маш их дайсантай болсон тэд хүчтэй өнгөрсөн 30 жилд эрх мэдлээр дулдуйдан хууль бусаар их ч хөрөнгөжсөн.

0  |  0
Зочин(202.9.46.142) 2022 оны 04 сарын 08

Энэ нөхөр Монгол төрийн эрх мэдэлд дахин хүрэх гэж ямар их шунаж бна аа.!!! Хүсэл шуналаа биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн ийм нэг айхтар этгээдтэй болжээ. АН дарга болсон ч гэх шиг. Дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэн улайран зүтгэх. Урьд өмнөх хулгай луйвар нь ил болох гээд амь тэмцэх нэгэн. АН-ын гэх тодтголтой хэдэн хулгайч луйварчингууд бна. Ард түмэн бүгдийг нь нэр заан мэдэж байгаа. Төрийн ордон тойрон гороолох юугаа ч мэдэхгүй хэдэн залуучууд мөнгөөр бусдын гар хөл болон улс төрд халтардах хэдэн оюутанууд... Оюу-Эрдэний ЗГ зөв зам дээрээ явна их цэвэрлэгээ хийх хэрэгтэй.

1  |  0
Зочин(202.126.89.180) 2022 оны 04 сарын 08

Хайгаад байсан чинь, энэ гар шаачихсан байж л дээ. Эсвэл гөлөг хусчихсан юмуу? Аль аль нь муу юмандаа гаажтай гарууд л даа.

2  |  2
Зочин(202.126.88.48) 2022 оны 04 сарын 07

Тэгэхээр чинь худлаа болчоод байндаа

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 04 сарын 08

Hulgaichin daraa hulgaich zaaval baidag .Mongoliin tur.

1  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 04 сарын 07

Mongolchuud etsengvi chuturvvdiin uls bolsonii neg ilerel.Huurhii Mongol zaashda yandaa.Natsag dotjiin Tsagaan sar ba har nulmis boljee.Delhiin ardchilala huguun temneg Mongolchuudad shivshegteegeer vilchilj ban daa.Ard tvmen nuutsas nuuts baidald oroh boljee.Eh ornoo bodoj baigaa hvn bvr nuuts boloh boljee.Butsartai hulgaichid Mongol ulsiig shivshegt hutagaj bna.Ard tvmen tesnee.

0  |  0
тэнгэр(103.212.117.113) 2022 оны 04 сарын 07

ийм л хүндээ?! бушуухан барьж хорих хэрэгтэй.яаж ч мэдэх хүн шүү!!!! мэдээж дээд шүүх зөвшөөрөхгүй

0  |  1
иргэн(192.82.77.152) 2022 оны 04 сарын 07

Энэ ориг гээд нэг хүн хэлээд л тамга нь ориг болчихдог юм байхуу. Жонхуур ч дуусахгүй сайхан гарууд.

3  |  0
зочин (202.9.46.70) 2022 оны 04 сарын 07

хүлээн зөвшөөрөхгүй бол бараг л ” бослого гаргана ” шүү гээд хэлчих гээд байна даа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

3  |  0
Зочин(202.126.88.57) 2022 оны 04 сарын 07

Зөвшөрөхгүй бол.... гээд сүрдүүлээд байгаа юм биш үү

1  |  0
Z(122.201.24.139) 2022 оны 04 сарын 07

HULSNII BOOV HUHUGCVHID YANZ BURIIN MEDEH MEDEHGUI YUMAA SHAAHAA BOLIOOOOO ARDCHILSAN NAMIIN 100 MYANGA GARUI GISHUUD BATTULGIIG DEMJSEN N UNEN SHUUUUUU ODOO ELBEGDORJ BATUUL NARIIN HULGAICH LUIVARCHDIIN UE UNGURSUN SHUUUUU TED YALAA SHUDARGAAR EDLEH YOSTOI

2  |  0
Z(122.201.24.139) 2022 оны 04 сарын 07

HULSNII BOOV HUHUGCVHID YANZ BURIIN MEDEH MEDEHGUI YUMAA SHAAHAA BOLIOOOOO ARDCHILSAN NAMIIN 100 MYANGA GARUI GISHUUD BATTULGIIG DEMJSEN N UNEN SHUUUUUU ODOO ELBEGDORJ BATUUL NARIIN HULGAICH LUIVARCHDIIN UE UNGURSUN SHUUUUU TED YALAA SHUDARGAAR EDLEH YOSTOI

1  |  0
Зочин(192.82.84.188) 2022 оны 04 сарын 07

ЕРӨНХИЙ САЙД, МАН-ын даРга ОЮУНЭРДЭНИЙ ЗӨВЛӨХ ЁСТОЙ ХОЛИОН БАНТАН ЮУ Ч БОЛООД БАЙГААН ЗҮҮД ҮҮ ЮУ ЮУ

0  |  1
Хаха(66.181.161.7) 2022 оны 04 сарын 07

Түй чотоо хахаха

0  |  1
Зочин(103.212.118.139) 2022 оны 04 сарын 08

Баттулга ялна аа. Хурай

4  |  3
Зочин(202.9.46.42) 2022 оны 04 сарын 07

МАН -ын дээд шүүх биш л юм бол зөвшөөрнө биз дээ. Хэрэв зөвшөөрөхгүй элдэв арга саам хийх юм бол МАН -г тараах асуудал хөндөгдөнө дөө.

1  |  3
Сураг(122.201.23.219) 2022 оны 04 сарын 07

Нэг дөрвөлжин төмөр хайрцагтай юм дамжуулаад арзайтлаа инээлдээд баясаад байх нь үнэн хошин харагдаад байна даа. Авсан хүн нь их л баяр хөөр болдог бололтой юм.

4  |  1
zochin(202.126.89.192) 2022 оны 04 сарын 07

bayar hurgie

3  |  0
Зочин(150.129.143.125) 2022 оны 04 сарын 08

БАЯР ХҮРГЭЕ.

5  |  1
зочин(66.181.181.127) 2022 оны 04 сарын 08

дээд шүүх бүртгэх үү ээ мэдэхгүй дээ бас хүчээр л дарга болчихлоо их сонин хүн юмаа янз бүрээр л мултраад явах юмаа

4  |  2
зочин(202.9.40.10) 2022 оны 04 сарын 07

ингэж нэг цэг тавьлаа.ёох гэж их ч хуваагдаж маргалдсан даа.Эрдэнэ нар ѳѳр нам баыгуулаад салах блгүй дээ.олонхи энд бна

3  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 08

Тамга нь ч яах вэ ориг л байдаг юм байж, хүн нь АН-ын дарга болсон процесс нь таалагдахгүй байна оо

3  |  2
mongol(202.126.89.220) 2022 оны 04 сарын 08

aimaar uvaigui, zus tsarai gej uzliin baagiinuud yumaa, ed uls ornoor togloh yum baina l do ain. Jenco zailmaar baihiin

2  |  1
Top