Н.Энхбаяр “ТӨРҮҮЛЖ”, У.Хүрэлсүх “ТОРДСОН” генерал

2022 оны 04 сарын 11

УИХ-ын гишүүн, хилийн цэргийн генерал Цэдэвийн Сэргэлэн нь Н.Энхбаярын төрүүлсэн генералуудын нэг хэдий ч өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дотно нэгэн гэдэг. Гэтэл тэр Ерөнхийлөгч найзаасаа бус Н.Энхбаяраас генерал цол авчихсан, харин УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандатыг найзаасаа авсан байх.

Үүнээс харахад тэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас генерал цол хүртэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр тордуулж яваа азтай хүн.

Арга ч үгүй. Тэр генерал цол авч байсан 2007 онд найзыгаа Ерөнхийлөгч болно гэж зүүдлээгүй биз. За энэ ч яахав. Ц.Сэргэлэн бол яах аргагүй төрчихсөн хилчин генерал гэдэгтэй хэн ч маргахгүй.

Харин улстөрчийн хувьд хэн бэ гэдгийг цаг хугацаа илүү тодорхой харуулах байх. Ямартай ч улс төрийн ухааныг бол чамгүй сайн судалсан хүнд тооцогдоно. Өөрөө нэгэнтээ "Улс төрийн шийдвэр гаргахад үгүйлэгдэх хэмжээнд очсон улс төрийн албан хаагчийг жинхэнэ улстөрч гэх байх" хэмээн хэлсэн байдаг. 

Социалист нийгэм задраагүй 1989 онд Цэргийн дээд сургууль дүүргэсэн цэл залуухан офицер Дорнод аймгийн Матад суман дахь Бага хүрээгийн заставын  орлогч, заставын даргаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан хүн. Түүнийг хилээс салгаж ойлгох аргагүй юм.

Ц.Сэргэлэн Өмнөговийн Гашуунсухайтын заставт алба хаасан нь түүнийг улсын дархан хил хамгаалах алба гэж ямархуу чухал болохыг мэдрүүлсэн гэлтэй. Курсийнхээ МХЗЭ-ийн үүрийн даргын сонгуульт албатай оюутан залуу МХЗЭ-ийн ХIХ их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нь түүний манлайлал, зохион байгуулах ур чадвар бусдаасаа давуу байсныг харуулна гэж нөхөд нь дурсдаг.

Түүний төрж, өссөн Дорнод аймгийн Чулуунхороот сум улсын торгон хилээс ердөө 50-60 метрийн зайд байдаг. Тэрбээр ийнхүү хил дээр төрсөн хүү. Нэгдлийн дарга ааваасаа салдаггүй байнга даган хамт явдаг байсан нь түүнд газар, нутгаа нүдлэхээс эхлээд хөдөөгийн ахуй амьдралд ойртуулж өгсөн байна. Тэрбээр үеийнхэн дотроо нэлээд өсгөлүүн, спортоор хичээллэдэг нэгэн байжээ. Ойворгон бас хэн нэгд дээрэлхүү занд хүүхэд байхаасаа л дургүй тэрбээр хэт онгироо нэгэнд шанаа өгөхөөс буцахгүй. Харин мөрөөрөө явдаг эгэл нэгэнтэй чин сэтгэлээсээ нөхөрлөх дуртай, нөлөө бүхий хүү байсныг түүний нөхдийн ярианаас мэдэж авав.

Тэр өөрийнхөө тухай ярих, өөрийгөө дөвийлгөх тун ч дургүй. Харин ангийнхан болон журмын нөхөд нь түүний тухай ярих дуртай. НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд элсэн орсон нь түүний мөрөөдлөө биелүүлсэн эхний алхам байлаа. Энэ сургуулийнхан бэлтгэл курсдээ хагас жилийн хугацаагаар хилийн заставт дадлага хийдэг уламжлалын дагуу Ц.Сэргэлэн Өмнөговийн Гашуунсухайтын заставт алба хаасан нь түүнийг улсын дархан хил хамгаалах алба гэж ямархуу чухал болохыг мэдрүүлсэн гэлтэй. Курсийнхээ МХЗЭ-ийн үүрийн даргын сонгуульт албатай оюутан залуу МХЗЭ-ийн ХIХ их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нь түүний манлайлал, зохион байгуулах ур чадвар бусдаасаа давуу байсныг харуулна гэж нөхөд нь дурсдаг.

Спорт сонирхож, нэлээд хөдөлгөөнтэй, иртэй, омголондуу явсан сурагч хүү оюутны ширээнд очингуутаа хичээлдээ шамдан, номонд шимтэн дурлах болжээ. Хилийн цэргийн дээд сургуулийг онц дүнтэй, улаан дипломтой төгссөн залуу ахлах дэслэгч мөрдсөөр шагнуулан, өөрийн төрсөн нутаг Дорнодынхоо торгон хилийн зүг хөлгийн жолоо залсан байдаг. Наран ургах зүг, төрсөн нутгийнхаа хилээс ажлын гараагаа эхэлсэн ахлах дэслэгчид Замын-Үүдэд очиж ажиллах томилолт ирээд, нүүж явах замд нь мөр дүүртэл ярайдаг ахмад цол олгожээ.

Хилийн тусгай ажиллагаанд явж, үүргээ амжилттай биелүүлсэн тэр үе ахмад Ц.Сэргэлэнгийн хувьд ёстой л амь дүйсэн цаг мөч байжээ. Бүлгийн хамт олныхоо амийг аварч, өөрөө амьд мэнд ирсэн ахмад Хилийн цэргийн командлагчид илтгэлээ өгтөл “Үүргээ сайн биелүүлсэн ” гээд  “Хошууч” цолоор шагнуулсан түүхтэй. Тэрбээр ийнхүү хугацаанаас өмнө хошуучийн мөрдсөөр гоёжээ. Амь дүйж авсан болоод ч тэр үү, айдас тээсэн ч Командлагчийн өрөөнд ганцаараа зогсч байгаад авсан ховорхон тохиолдлын нэг учраас тэр биз Сэргэлэн “хошууч” цолондоо хамгийн хайртай ажээ.  

Цэргийн дээд сургуулийг онц төгссөн тэрбээр Цэргийн академийг мөн онц төгссөн тул түүнийг дэд хурандаа цолоор шагнаж, 31 настай Сэргэлэнг Хилийн отрядын даргаар томилсон байдаг.  Тэгээд ч дөнгөж гуч гарч яваа залууд ийм том үүрэг хүлээлгэж, ачаа үүрүүлнэ гэдэг бол асар их итгэл, найдвар. Тэр үед ид хийж бүтээх насандаа эрч хүч дүүрэн яваа түүнийг энэ албанд томилсон Командлагч алдаагүй харин ч оносон гэдэгтээ итгэлтэй байжээ. Отрядын даргаар томилогдсон энэ мөч бол бас л түүнд оноогдсон. Монгол Улсын Хилийн цэргийн командлагч, Хил хамгаалах Ерөнхий газрын даргаар томилогдсон тэрбээр цэргийн дээд цол, бригадын генерал цолыг 41 насандаа зүүсэн бол гурван жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар хошууч генерал цол хүртсэн нь Хилийн цэргийн түүхэнд бичигдэн үлджээ. Цэргийн дээд цолыг хоёронтоо хүртсэн учраас тэр.

Тэрбээр эзэмшсэн мэргэжлээрээ Монгол Улсын оршин тогтнохын үндэс болсон Улсын Хилийн халдашгүй дархан байдлыг хангах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг хүлээсэн энэ албыг НАХЯ-ны сургууль төгссөн цагаасаа эхлээд 2020 он хүртэл хийж, гүйцэтгэжээ. Дорнод аймгийн Улз голын хөвөөнөөс Хилийн цэргийн гурван командлагч  төрсний нэг нь Ц.Сэргэлэн. Бас л ховор тохиолдол. Нэг аймгаас, нэг голын хөвөөнөөс Хилийн цэргийн командлагчид  төрсөн түүх өнөө ч давтагдаагүй байна. Монгол Улсын Хилийн цэргийн Командлагчаар хоёр удаа томилогдон ажилласан  хүн  ховор.

Харин Цэдэвийн Сэргэлэн энэ хүндтэй, хариуцлагатай албанд хоёронтоо томилогдсон нь бас л түүнийг тодотгож өгдөг. Эх орныхоо торгон хилийг хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж явахдаа эрдэнэт хүний амийг аварсан удаа олон. Түүний хүнлэг, тусархуу, бусдыг гэсэн өгөөмөр сэтгэлийн илчинд олон сайхан хилчин өнөөдөр энх, тунх, сайн сайхан ажиллаж, амьдарч байгааг сонсоход талархмаар. Хилийн шугаман дээр ажиллаж байсан эмэгтэйн амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа тухай мэдээг авангуутаа “Нисдэг тэрэг хөөргөх” команд өгсөн.

ЭНЭШТ-д хагалгаа хийлгэж эрүүл саруул болсон, Завхан аймгийн Тэсийн хил дээр хилчин ахлагч хил зөрчигчид буудуулж шархадсан үед генерал Сэргэлэн ОХУ-ын Хилийн цэргийн командлагчид уламжилснаар Оросын хилийн отрядын эмнэлэгт нисдэг тэргээр хүргэж, манай хилчнийг яаралтай мэс засалд оруулан амийг аварчээ. Эндээс Генералын шийдвэр оновчтой бөгөөд  хойд хөршдөө хэрхэн нөлөөлөх, нэр хүндтэй байсныг харж болно.       

Мөн өмнөд хил дээр манаанд гарч байсан хилчин мориноосоо унаж, цус харваад ухаангүй байж. Монголын талаас тусламж үзүүлэхэд маш их хугацаа алдах байсан тул генерал Сэргэлэн урд хөршийн  Хилийн албаны даргатай  холбоо барьж хилийн төлөөлөгчийн шугамаар тусламж хүссэнээр БНХАУ-ын хилчид бүх зардлыг даан 20 гаруй хоног ухаангүй байсан хилчин байлдагчийг  эмчилж эдгэрүүлжээ. Аливаа ажлыг удирдан, зохион байгуулах чадвартай удирдагчийн гавьяа, түүнчлэн хөрш орнуудынхаа Хилийн албаныханд нөлөөлж чадахуйц нэр хүндтэй командлагч хүний  зангаргаар хилчдийнхээ алтан амийг аварсан нь энэ.

Энэ хүн Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн Командлагч байхдаа Улсын Хил хамгаалалтыг шинэчлэх шаардлагатайг олж харсан. Монгол Улс  нийгэм эдийн засгийн өөр систем рүү шилжсэнтэй холбогдон, хилийн нөхцөл байдал дагаад өөрчлөгдсөнд генерал Ц.Сэргэлэн дүгнэлт хийж, тухайн үеийн УИХ, Засгийн газарт танилцуулснаар Хил хамгаалалтын шинэчлэлийг санаачлан эхлүүлж, гардан зохион байгуулж, Хилийн тухай хуулийг шинэчлэн батлуулахад  болон  Монгол Улсын оршин тогтнохын үндэс Улсын Хилийн халдашгүй дархан байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан тухай баримт эдүгээ архивт хадгалагдан үлджээ.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.18.165) 2022 оны 04 сарын 29

Сэргэлэн генерал бол жинхэн ясны хилчин хүндээ\nийм л хүн уих олон байвал

1  |  0
123(202.126.89.187) 2022 оны 04 сарын 29

Нээх сайн гэхээргүй, онцгүй л гэж сонссон шд.

0  |  1
Зочин(64.119.25.239) 2022 оны 04 сарын 29

ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ МЭНГЭТ ЁР НЬ БОЛ ИХ Л ДОЛДОЙЖ ДОЛООЖ ХЯТАД КОМПАНИД АЖИЛЛАЖ НҮҮРСЭНИЙ МАШИН ЗАМЫН ҮҮДИЙН АВТОБУС ОРОЛДООГҮЙ БИЗНЭСГҮЙ ХАГАРЧ ҮХТЭЛЭЭ БАЯЖСАНДАА.

0  |  1
zochin(43.242.243.203) 2022 оны 04 сарын 29

hun bolgon l yanz bureer bichsen bn minii huvid jinhen general hun gej Sergelen generalig l heleh bh yamarch hichin hunees asuuhad muulah hun oldohgui bhaa unheer hiliin tseregt hiij buteesen yumtai hundeee odoo uih gishuun bolsonch gesen hiliin asuudlaa boomtiin asuudlig dornod aimagin mash olon tulgamdad bga asuudliin shiidhiin tuluu yavj bgag sonsson tanid amjilt husie

2  |  0
Зочин(192.82.76.67) 2022 оны 04 сарын 29

Бөгс Одбаяр тэр үед Дорнодоос нэр дэвшиж их хуралд гараагүй бол энэ хогийн долдой гар хэнч биш байх байлаа...ХЦ-н хамгийн долдой дарга насаараа явлаа даа энэ хүн....мөнгөөр юм бичүүлэх юунд хэрэгтэй юм бол доо...ичих нүүртэй баймаар юм аа

2  |  4
зочин(103.212.118.20) 2022 оны 04 сарын 29

Сэргэлэн генералыг хилчид нь үнэхээр хир хүргэхгүй шударга, хилчидийн нийгмийн асуудлыг шийдэхэд их хувь нэмэр оруулсан хүн, ямар ч хүнийг дээр доор гэж ялгаж харьцдаггүй боломж л байвал асуудлыг шийдэж өгдөг их уриалгахан хүн гэж ярьдаг юм билээ

3  |  1
zochin(202.126.89.184) 2022 оны 04 сарын 29

ene xun xiliin tsergiin general yum bishuu? yun nisexiin angi yariad unav aa???

0  |  4
zochin(202.126.89.184) 2022 оны 04 сарын 12

ene xun xiliin tsergiin general yum bishuu? yun nisexiin angi yariad unav aa???

0  |  2
Янгибаатаар(202.126.89.196) 2022 оны 04 сарын 29

Хогийн новш гэж боддог доо. Нисэхийн ангид тэрний оруулсмн хүн гэж үүдээрээ гартлаа дүүрэн. Тэгчихээд шударга ёс яриад байдаг худалч новш

1  |  4
Иргэд(66.181.187.111) 2022 оны 04 сарын 29

Ийм сайн Хилийн цэргийн Генерал хүн Дорнодын хил дээр Хилийн зонд хууль зөрчин НҮҮРСНИЙ УУРХАЙ НЭЭГЭЭД хэдэн жил болоход ЮУ ХИЙЖ БАЙВАА!!!!!!,,,,... Энэ л их сонирхолтой байгаа юм. УИХ гишүүн хүн шударга ёсыг умартдаг ёстой юм болуу. Тэгвэл эр цэргийн ТАНГАРАГ гэж бий дээ. УИХтангарагч бараг ёс төдий юм бишүү.....

0  |  3
Зочин(202.131.233.190) 2022 оны 04 сарын 14

Булганы Тэшигт ухсан алт, Өмнөговьд Хятадын компанид ажиллаж байсан, Нямдорж гуайтай Хилчин хотхоны байрны асуудлаа хэрхэн хуваалцаж байсан, сонгуульд хилчдийг нүүлгэн шилжүүлж санал авсан, хилинй дарга нарын томилгоог наймаалцдаг тухайг нь бичихгүй байсан юм уу.

1  |  0
Zochin(86.111.137.110) 2022 оны 04 сарын 11

bidnii zaluu nasnii ued ...enemy hunii nerve domog shig l todorch sonsogddog bj bilee.Hun chanariinh ni tuhai yarij bn.Ogtoos tanihgui ch neriig ni,snhn chanariig ni tuhai hild nasaraa hilchin hiij yabsan ahaasaa olon sonsoj bsan.Yasnii eh oronch-hiliin general hung dee

2  |  0
P(202.21.116.171) 2022 оны 04 сарын 11

Тэсийн отрядын явдалд бол тухайн үеийн Тэсийн отрядын дарга хурандаа Нямсүрэн хойшоо ярьж байж нисдэг тэрэг дуудсан байдаг шүү\n

0  |  0
lll(202.21.108.177) 2022 оны 04 сарын 12

hog shaar

0  |  2
Зочин(103.212.119.111) 2022 оны 04 сарын 11

Ийм зөв хүмүүс олон байгаасай.

2  |  0
Зочин(185.156.174.85) 2022 оны 04 сарын 11

ичмээр дамшиг гэдэг шиг ингэж мөнгөөр долоож бичихээ болиоч.

2  |  2
Уншигч(66.181.182.73) 2022 оны 04 сарын 11

Мундаг генерал байна шүү, бахархаж байна.

2  |  1
Б.Лхагаваа(139.5.217.15) 2022 оны 04 сарын 11

Жинхэнэ хилчин генерал мөнөөс мөн хилийн аюулгүй байдлыг хангах хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласаны үр дүнд хилчдийнхээ итгэл найдварыг хүлээсэн шилдэг генерал танд улам их амжилт хүсэе

2  |  0
Амжилт(202.126.88.198) 2022 оны 04 сарын 11

Чадварлаг зохион байгуулагч байна. Амжилт хүсье.

2  |  0
Хэнтий аймгаас..P. E(202.126.89.174) 2022 оны 04 сарын 12

Ц. Сэргэлэн Баян- Уул сумын Эрээнд төрсөн баймаар юм. Аав нь тэнд модны үйлдвэрийн даргаар очиход төрсөн гэж ойлгодог.\nАав, ээж нь Хэнтийн хүмүүс.\nЯг аав. Манай Цэдэв гуай мундаг удирдагч хүн байсан.\nЭэж нь Нүрэн эгч.\nМөн ч сайхан хоёр буурал байсан даа.\nАав, ээж нь тэтгэвэртээ гарч аймгийн төв Өндөрхаанд ирж суурьшихад бид нэг хашаанд ажиллаж амьдарч байлаа.\nТом ах Жаргалсайхан нь бид найзууд байлаа.\n\n90 ээд оны эхээр залуухан офицер Замын- Үүдээс аав, ээж дээрээ ирэхэд харж байлаа.\n\nАмьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье\n\nЗа за.\nСайхан юм уншчихлаа.

3  |  0
.(103.212.116.145) 2022 оны 04 сарын 11

Иодын дутагдалтай юмуу багадаа коршокноосоо ойчсоноос болсон уу, тэнэг юм бичих юмаа, сэтгүүлч хүн ийм байдаг юм байхдаа

2  |  3
Зочин зочин(66.181.188.39) 2022 оны 04 сарын 16

Иим хулгайчыг элбэгдоржтойн цаашаа

1  |  4
Top