ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад сайн өдөр

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 09

2022.04.09 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 8

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ГУРВАН ХӨХ мэнгэтэй ХАР ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас уртасна
  • Наран ургах, шингэх: 06.15-19.33
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Гал

Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top