ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 10

2022.04.10 / НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 9

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.13-19.34
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Шороо

Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top