ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихсэнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

2022.04.11 / ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 10

 

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: 06.11-19.36
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top