Г.Амартүвшин ШУДАРГА ГИШҮҮНИЙ ДҮРД тоглож байна

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгээс нэр бүхий 20 улстөрчийн нэрийг зарлаж, АТГ-т өгч шалгуулж байгаагаа мэдэгдсэн билээ. Гэвч өнөөг хүртэл АТГ-аас нэг ч улстөрч, УИХ-ын гишүүнээс тайлбар, мэдүүлэг аваагүй байгаа юм. 

Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргажээ. Тэрбээр "Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна. Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна" гэсэн байна. 

Тэгвэл хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх нь зөвхөн Улсын Ерөнхий прокурорт хадгалагдаж байдаг аж. Улсын Ерөнхий прокурор хоёр тохиолдолд л тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ парламентад хүргүүлнэ.

Өөрөөр хэлбэл, тухайн УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан, эсвэл гэмт хэрэгт шалгагдаж яллагдагчаар татагдсан тохиолдолд Улсын Ерөнхий прокурор бүрэн эрхийн асуудлыг нь хөндөнө. 

Гэтэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх биш түдгэлзэх хүсэлт гаргажээ. Энэ тохиолдолд Г.Амартүвшингийн гаргасан бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх нөхцөл үүсэх ч хэлэлцэх боломжгүй.

Учир нь, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо тухайн гишүүний бүрэн эрхийн асуудлыг Улсын Ерөнхий прокуророос оруулж ирсэн тохиолдолд л шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл, эрхтэй юм.

Хэрэв уншигчид санаж байгаа бол өмнөх парламентын үед нэр бүхий гишүүний түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэж, хууль зүйн талаас хэлэлцэж шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байлаа.

Энэ талаар өнөөгийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Хуулийн мухардалд орлоо" гэх тайлбарыг хэлж л байсан. Эсрэгээрээ бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх биш түдгэлзэх хүсэлт гаргасан тухайн гишүүнийг УИХ нь хамгаалж байна гэх ойлголтыг иргэд авч, тухайн гишүүнийг биш парламентыг буруутгаж байсан билээ. 

Яг дээрх нөхцөл байдлыг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин үүсгэж,  түүний "заль мэх"-ээр тэр биш парламент балгийг нь үүрч мэдэхээр байна. 

Эндээс УИХ-ын гишүүн Г.Амартүвшин үнэхээр хуулиа мэддэггүй, эсвэл түдгэлзэх хүсэлт нь хуулийн хайчинд орохыг мэдсээр байж "шударга гишүүний дүрд" тоглож байна гэж хардахаас өөр арга алга. Харин тэр бүрэн эрхээсээ түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол асуудал илүү хялбар, өөр байх байлаа. 

Хуульд зааснаар УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ хүндэтгэх шалгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгч болно. Хүндэтгэх шалтгаанд нь эрүүл мэндийн байдал, ар гэрийн шалтгаан зэрэг багтана.

Тэр ч битгий хэл, хуулийнханд сайн дураараа бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, гэм буруутай эсэхээ шалгуулж, тогтоолгох хүртэл багтаж болно. Гэвч УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тэгсэнгүй, тэр чөлөөлөгдөх биш түдгэлзэх хүсэлтээ гаргажээ. Үүнийг түүний уран заль мэх, шударга гишүүний дүрд тоглогч, иргэд сонгогчдоо дорд үзэгч зэргээр тайлбарлаж болох юм. 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (204.48.29.162) 2022 оны 04 сарын 13

Түтгэлзэж бгаад шалгуулъя гэж санал гаогалаа, маш зөв уриалга байна.

0  |  0
Зочин (159.223.101.134) 2022 оны 04 сарын 13

мундаг хүн бна .бүгд ингээд нэр цэвэр бол шалгуулаад өөрийнхөө нэр төрийг сэргээж авахтун. Давалгаацгаая.

0  |  0
zochin (157.245.8.42) 2022 оны 04 сарын 13

Ene yamartaich ehlel, ehlel zuv bol tugsgul n sain, zaluuchuuddaa bayrallaa

0  |  0
zochin (192.82.88.33) 2022 оны 04 сарын 13

Зөв шийд гаргажээ. Олон гишүүд давалгаалаад өгөөсэй. Жишиг болоосой. Бичиг цаасан дээрээ буулгаад баталгаажуулаарай!

0  |  0
demjij bn(192.82.88.33) 2022 оны 04 сарын 13

Зөв. Халдашгүй бүрэн эрхийг устгахыг дэмжиж байна. Дээр нь Сонгож болсон юм бол сонгогчдын тодорхой тооны зөвшөөрлөөр эргүүлэн татдаг хуулийг давхар суулгах хэрэгтэй!

0  |  0
zochin(192.82.88.33) 2022 оны 04 сарын 13

ЗӨВ ШҮҮ. УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН АРД БҮХ ХУЛГАЙ ЛУЙВАР НУУГДАЖ ИРСЭН.

0  |  0
zochin(192.82.91.157) 2022 оны 04 сарын 12

Eniig daraa n ajild avkh gazar oldhgui de...

0  |  0
Зочин(66.181.190.132) 2022 оны 04 сарын 11

Болж үхэхгүй юмүү

0  |  0
Гуцваа(66.181.161.63) 2022 оны 04 сарын 11

Амартүвшин шиг хүн лалрын өмхий золбин их хурлаас залхсан даа залхсан. Очиж очиж монголчууд шиг бөгс ухаж ухаж араас нь идэж дуусгадаг газар тэнэг юм шиг их хурлаас татгалзана гэж байхгүй. Үнэнээсээ ямар ч буруунүй болохоор тэр. Өдийг хүртэлх новшийн 30 жилд ийм үйлдлийг их хурлын жинхэнэ хулгайч нар хийгээгүй нь ямар учиртай юм? Монголын новш хулнайч нар өдийг хүртэл арга заль дутав гэж.

0  |  0
Зочин(192.82.84.234) 2022 оны 04 сарын 11

Жүжигчин

0  |  0
Зочин(66.181.161.50) 2022 оны 04 сарын 11

Тансаглаад сурчихсан баячуудад хөрөнгө мөнгө эд баялаг нь амьнаас нь илүү байдаг ч юм билүү.

0  |  0
уран мэх(66.181.191.204) 2022 оны 04 сарын 11

УИХ гишүүд тамсаг хэрэглээнээс татгалзана уу????

0  |  0
g(192.82.65.64) 2022 оны 04 сарын 11

soliod ugchihuu

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 11

Түдгэлзээд байх юу байх вэ дээ, бүрмөсөн чөлөөлөгдөөд шалгуулахгүй юу

1  |  0
зочин (103.229.121.254) 2022 оны 04 сарын 12

Яалгах гээд байдаг юм бэ дээ. Энэ гишүүн түдгэлзэх хүсэлт гаргах байтугай, бусад шигээ таг чиг байгаад байвал бас чадах л байлгүй дээ. Гэтэл ёс зүй, хүн чанар нь зулгаагаад шалгуулах гэж байхад юунд нь ингэж дайрдаг байнаа. Эрхэс гэгч захиалгаар л бичсэн бололтой, мөнгө олох боломж нь юм даа.

1  |  1
Огцор(192.82.84.137) 2022 оны 04 сарын 11

Чөлөөлөгдөх хүсэлтээ өг, шоучин Хулгайч минь. Үнэтэй ганган дугуйгаар эвдэрхий дугуйтай хүүтэй уралддаг Амартүвшин минь.

1  |  1
Top