АН-ын даргыг сонгох сонгууль энэ сарын 03-ны өдөр санал хураалтаар өндөрлөж, улмаар тус намын дотор маргаантай байсан тамга, тэмдгийн асуудал улам бүр хурцадсан. Тиймдээ ч АН-ын удирдах бүрэлдэхүүнд байсан ахмадууд болон гишүүд, дэмжигчид хоёр хуваагдсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл АН-ын дотоод сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгад гардуулсан тамгыг албан ёсных биш, С.Эрдэнэд хадгалагдаж байгаа тамга, тэмдэг албан ёсных мөн гэж байгаа бол нөгөө талаас өөр байр суурийг илэрхийлэх замаар маргаан үргэлжилж байгаа. Тиймээс энэ тухайд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Хүдэрбаатартай ярилцлаа.
-Саяхан АН-ын даргыг сонгох сонгууль өндөрлөж, ахиад л тамга, тэмдгийн маргаан хурцдаж эхэллээ. Тухайлбал, сонгуульд өрсөлдсөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонгогчдын 90 гаруй хувийн санал авч ялалт байгуулсан бол С.Эрдэнэ нар Их хурлыг ч хууль бус гэж үзэж байна, сонгуулийг ч хууль бус гэж үзэж байна. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явна?
-Шуудхан хэлэхэд С.Эрдэнэ МАН-ын захиалгаар АН-ыг 2024 оны УИХ-ын сонгуульд хэрхэн яаж ялагдуулах вэ гэж л суугаа хүн. Энэ хүн өөрийн өчүүхэн хувийн эрх ашгийн төлөө АН-ыг сарниан бутраах ажиллагаа зохион байгуулаад сууж байгаа болохоос бус түүнд АН ямар ч хамаагүй болсон. Ёс суртахууны хувьд ч АН-ын дүрмийн хувьд ч тэр намын дарга биш бөгөөд намын дарга мэтээр авирлах эрхгүй хүн.
Гэтэл МАНАН бүлэглэл, МАН-ын захиалгаар АН-ыг хагалан бутаргаж байгааг АН-ын гишүүд, залуус бид хүлээн зөвшөөрч чадахгүй байгааг та бүхэн ч харж, мэдэж байгаа. Ингээд зогсохгүй С.Эрдэнэ өөрийн эрх ашгийн төлөө босгосон энэ хэрүүлээ дунд шат руу авчирч 21 аймаг, есөн дүүргийн тамгаар тоглож, анхан шатандаа бусниулж байгаа нь хуулийн, дүрмийн, ёс зүйн том алдаа болж байна гэж харж байгаа. Монгол Улсын өнцөг булан бүрд ардчиллын дуу хоолой хүрдэг төдийгүй тэнд олон мянган гишүүд дэмжигчид ажиллаж амьдардаг. Энэ бүхнийг өөрийнхөө эрх ашгийн төлөө эргүүлэх гэж улайрч суугаатай эвлэрч чадахгүй.
-Одоо тэгээд яах ёстой юм. АН-д үүссэн энэ нөхцөл байдлыг тойрч хэлэлцээд гацаанаас гаргах арга байдаггүй хэрэг үү?
-Энэ бол танай хэвийн үйл ажиллагаа явуулж байсан хууль ёсны компанийн тамга, тэмдгийг шинээр хийж авчихаад, дотор нь ороод бусниулж байгаатай адил зүйл шүү дээ. Тэгэхээр тойрч суугаад шийдэх гарц гаргалгаа ямар нэгэн байдлаар байж таарна. Гагцхүү С.Эрдэнэ гэдэг хүн эрх баригчидтай үгсэн хуйвалдаж байгаад хамаг учир бий. Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад хууль завхарсан гэдгийг харуулсан явдал. Хэрвээ хууль, эрх зүйн орчин нь эрүүл, ардчиллын зарчмаар адил тэгш үйлчилж байгаа бол хэзээ ч ийм зүйл болохгүй. Монгол Улсын нэг том нам болох АН нь МАН-ын захиалга гүйцэтгэдэг болсон.
-Таны хувьд АН-ын залуу үеийн тэргүүн эгнээнд байдаг хүн. Тэгэхээр АН-ын дотоод асуудалд оролцож, санал бодлоо хэлдэг байх?
-Энэ тухай зөвхөн АН-ын залуус, гишүүд ч бус Монгол даяар ярьж байна. Ярих бүү хэл шүүмжилж, харамсаж байгаа. Миний хувьд энэ намын төлөө чин зүрхээрээ явж байгаа гишүүдээ дэмжиж ажилладаг. Энэ утгаараа АН-ын даргад болон удирдах бүрэлдэхүүнд зөв зүйтэй хүн гарч ирээд энэ намыг бүрэн бүтэн болгох хэрэгтэй. Ийм хүмүүсийг залуус бид төдийгүй монголчууд дэмжээд явна. Монголчууд ардчилалд хайртай. Харин ардчиллын хамгаалагч, бэлэг тэмдэг болсон АН маань иргэд олон нийтийнхээ итгэлийг даасан хүчин болохын тулд нэн яаралтай дотоод асуудлаа цэгцэлж, улс төрийн зарчмын байр сууриа эзлэх шаардлага бий. Үүний тулд дотооддоо үүсээд буй асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах л хэрэгтэй гэж боддог.
Өнөөдөр гэхэд манай парламентад хэт олонх ноёлж, тэд хүссэн бүхнээ хийж, хуулийг завхаруулж байна. Энд хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй. Өнөөдөр АН парламентад бүлгийн хэмжээнд суудал авч чадсан ч С.Эрдэнэ гэдэг хүнээс болоод нэгдмэл бодлогогүй явж байгааг хэлэхгүй байхын аргагүй. Хэрвээ одоо парламентад ажиллаж байгаа АН-ын бүлэг эв санаа нэгтэй, нэгдмэл бодлоготой байсан бол яагаад ч цөөдөхгүй. Тэд хүчтэй сөрөг хүчин байж чадах байлаа. Урьд өмнө парламентад “Бие даагчдын зөвлөл” гэж гуравхан гишүүнтэй зөвлөл байсан. Тэдний дуу хоолойг парламентад сонсдог байсан төдийгүй төрийн бодлогод тусгадаг байсан нь нэгдмэл хүчтэй байгааг л харуулсан хэрэг. Би дээр хэлсэн, ахиад хэлье, Монгол Улсад хууль дүрэм тэгш шударга үйлчлэхгүй байна.
-Таныг ажиж байхад яг маргааны гол цөмд оролцож харагдахгүй юм. Одоо ямар ажил эрхэлж байна?
-Одоогоор хувийнхаа ажлыг эрхэлж байна. Бусад шиг олны өмнө ил гарч янз бүрийн зүйл яриад байхгүй ч намынхаа асуудалд гишүүний хувиар оролцдог. Итгэл үнэмшил байхад заавал энд тэнд яриад явах албагүй. Энэ намыг, ардчиллыг гацаанаас гаргаж, урагшлуулах ёстой гэж бодож, зүтгэж явдаг хүний хувьд асуудалд оролцсоор байх болно. АН дотор С.Эрдэнийн хэргээр үүсгэсэн энэ маргаан өнөөдрийн ч зүйл биш, бүр эртнээс эхтэй.
Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн асан Л.Болд “Би УИХ-ын гишүүн гэж төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй хүн. Тэдний төлөөлөл болж сонгогдсон хүн. Харин үүндээ үнэнч байсныхаа төлөө намаасаа хөөгдсөн. Түүнээс би АН-аас урваагүй. С.Эрдэнэ гэдэг даргатай АН-ыг хүлээн зөвшөөрөөгүй. АН-ыг төдийгүй ардчиллыг ялагдал, сүйрэлд хөтөлж байгаа С.Эрдэнийг эсэргүүцэж байсан. Өнөөдөр ч тэр хэвээрээ л байна шүү дээ” гэж хүртэл хэлж байв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
harin chi bol gechiitee niilsen nohoi bizdee jenko erdene hoer erh medel mungu nuus uur yum boddoggui shunliin tiip chi bol zugeer tsinh bardag gulug za
Нэг л их бусдыг буруутгасан хүмүүс бафх юм даа, нам дотроо учраа олж чадахгүй байж\n
Баттулга чинь бас манай нохой билүү айлын нохой билүү? Гүй энэ Ан-д амьтан биш арай нэг хүн хэвтэй юм олдохгүй нь уу, ингэхэд?
Yun nohoi? Novshiin gar shd
ERDENE EE ZUGEER L ZXAIL DAA...
Энэ яасан оноож хэлээвээ чонотой нийлсэн жинэгэр Новш эх орноо бодмоор байна ядахдаа шарилаа энэ улс оронд тавиндаа Хэлэх үг үнэндээ олдохгүй юм Хэзээч Эрдэнэ энэ намыг босгож чадахгүй хорин бусад нь магадшгүй юм
Энэ харин жинхэнэ жингэр байнадаа. Мал алаад идчихмээр амьтан байна.
Энэ АН ын хамгийн бүдүүлэг болхи заваан хүнлэг бус хүн харагддаг даа.боловсрол ноль.үнэн тэнэг. Өөрөөсөө ичижил амьдар
Монголыг Баттулга аварна. та нар харж байгаарай...
Erdene bol odoo Maniin buis doloogch noldon doo
чам шиг гөлөг ингэж хуцдагүй юм. луйварчин баттулга хэдэн халтар төг өгсөн юм байхдаа.чи ардчилалд юу хийсэн хүн бэ? хэний хүчээр ҮБХ орсон бэ? чи эрдэнийг тагнаж чагнаж байсан юмуу? хүн гүтгэх хуультай шүү! үүнийг шүүхэд өгөх хэрэгтэй
буруугаа бусад руу бүү чих. ан өөрсдөө өөрийгөө унагасан.
БАТТУЛГА ТИЙМЧ ЭХ ОРОНЧ БИШЭЭ ӨДИЙД ТӨМӨР ЗАМТАЙ БАЙЛГАХ БОЛОМЖИЙГ ГАЦААСАН