С.Одонтуяа: Үнэ тогтворжуулах хууль батлах ямар ч шаардлагагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.011/ боллоо.

Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүлгийн гишүүдтэй уулзалт хийсэн юм. 

Хуралдааны дараа тэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар оролцов. 

Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Юмны үнэ өссөн, инфляци өндөр байна. Үнэхээр гэрлийн хурдаар өсөж байна. АН-ын бүлгээс УИХ-аар төсөв батлах үеэр байнга бодлогын алдаа байна гэдгийг хэлж байсан. Энэ бол шууд эдийн засгийн бодлогын алдааны үр дүн гэж үзэж байна. Бид УИХ, Засгийн газарт бүх эрх мэдлийг өгсөн. Одоо дахиад ямар эрх шаардаад байгааг ойлгохгүй байна. Ковидын хуулиа зогсоогооч ээ, хоёр яамны сайдаа хурдан томилохыг шаардаж, хэлж байсан. Сая УИХ-д өргөн барьсан хуулийг үзлээ. Тодорхой хэмжээний хэмнэлт хийх ёстой гэдэг дээр санал нэгдэж байна. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсоох ёстой гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ энэ хуулийг баталсан ч эдийн засгийн шокноосоо гарах гарц алга. Орлогоо яаж нэмэх гарц алга. Бид орлогын талдаа илүү санаа зовж, хийх хэрэгтэй байна. Төсвийн тодотголыг бол хийх ёстой, дэмжиж байна. Хууль батлах ямар ч шаардлага байхгүй" гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(122.201.22.95) 2022 оны 04 сарын 12

их хуралд олигтой эмэгтэй гишуун нэг ч алга

0  |  0
Battulga Battulga(66.181.161.3) 2022 оны 04 сарын 11

Uhnan ishignii zovlongo uhna oilgohgui gej ug baidiin ene hunii nuhur huuhed ni hongliin shuuhiihnees mungu avdag geed tsagaan deer haraar bicheestei l baisan bizdee tegheer mungunii homosdkl hoolgui honoh delguur horshoond orood gani ijil ur huhhddee hussen yumiig ni avaad ugchij chadahguin zolongo ene hariin setgeltei avvai medehguildee

0  |  0
зочин(202.131.233.251) 2022 оны 04 сарын 11

энэ авгай амнаас нэг олигтой юм унахаа байжээ.

0  |  0
Эмэг(202.126.90.73) 2022 оны 04 сарын 11

Вакциныг л гацаах шаардлагатай гэж үү

0  |  0
Top