УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.011/ боллоо.
Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүлгийн гишүүдтэй уулзалт хийсэн юм.
Хуралдааны дараа тэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар оролцов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ-аас Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн ч яаж төлүүлэх талаар огт яриагүй. Тиймээс зээл төлүүлэх ажлыг хугацаатай үүрэг өгч байж зохион байгуулах ёстой. Засгийн газар, УИХ-аас төрийн өмчит компаниудыг шахаж, зээлийг нь төлүүлэх шаардлагатай байна. Үнэ тогтворжуулах хууль орж ирнэ. Хэмнэлт бол зөв, гэхдээ яаж орлого олох вэ гэдэг дээр сайн санаа алга. Тиймээс энэ хуулийг шүүмжлэхээс илүүтэй сайн санааг гаргаж, хямралт нөхцөлөөс хамтдаа гарна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )