УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.011/ боллоо.
Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүлгийн гишүүдтэй уулзалт хийсэн юм.
Хуралдааны дараа тэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар оролцов.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өнөөдөр ам.доллар картын бараа болчлоо. Монголбанк, Засгийн газар хамтарч ажиллах ёсгүй. Тэгээд ирэхээр л мөнгөний нийлүүлэлт ихэснэ, таахын аргагүй нөхцөлд орно. Дэлхий нийтийн байдалд Орос, Украины дайнаас болоод хүнсний хомсдол үүсэх магадлалтай. Монгол Улсын хувьд өөрсдөө тариа, будуу, мах, гурилаар дотооддоо хангах боломжтой. Нүүрс, зэс, төмрийн хүдрээ гаргах зайлшгүй шаардлагатай байна. Ер нь, Засгийн газрын зөв зүйтэй юмыг дэмждэг, дандаа буруутгаад байдаггүй" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )