Д.Амарбаясгалан: Оновчгүй халамжийг ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ болгох боломжийг судална

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.04.11/ намынхаа бүлгийн хуралдаанд оролцсон. Түүнийг хуралдаанаас гарч ирэхэд нь сэтгүүлчид цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулсан байна.

Тэрбээр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүдийнхээ талаар "Хууль хяналтын байгууллага гэм бурууг нь тогтоох ёстой. Тэрний дараа нам шийдвэрээ гаргана. Зарим нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг гаргаж байх шиг байна. Намын зүгээс хэрэв албан тушаал, эрх мэдлээ ашиглаж зээл авсан нь илэрсэн тохиолдолд улс төрийн хариуцлага тооцно. Цаашид улс төрийн дэмжлэгийг аль ч түвшинд үзүүлэхгүй байна гэдгийг дүрэмдээ тод заасан. Гишүүд тайлбараа хэлдэг. Бидний зүгээс хуулийн байгууллагаас гэм буруугүй гэдгээ тогтоолгож ир гэдгийг шаарддаг" гэх тайлбарыг өглөө. 

Түүнчлэн "МАН-ын дарга, Ерөнхий сайдын зүгээс гарч залуусын шаардлагыг хүлээж авсан. Залуучуудын шаардлага бидний барьж байгаа бодлого, үйлдэлтэй нийцэж байгаа. Тиймээс дорвитой арга хэмжээг авч ажиллаж байна. Гэхдээ бүлэг, намын түвшинд яг одоогоор бол төсвийн тодотголын асуудлыг хөндөн ярьж байна. Нэг хэсэг нь оновчгүй халамжийг оновчтой цалингийн нэмэгдэл болгон өөрчлөх боломжийг судалж байгаа цаг үе байна гэдгийг л ярилцаж байна " гэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.150) 2022 оны 04 сарын 12

Энэ нөхөр ажил мэдэхгүй байж хоосон цэцэрхэхээс өөрийг үл чадна.

0  |  1
y(122.201.21.121) 2022 оны 04 сарын 12

Nam ni turiin deer garchihsan

0  |  1
Top