УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.11/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар тус намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Бүлгээр хоёр асуудал хэлэлцсэн. Нэгт, жагсагчдаас хүргүүлсэн шаардлагын талаар Л.Оюун-Эрдэнэ дарга бүлэгт мэдээлэл хийлээ. Хоёрт, Үнэ тогтворжуулах хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг гарсан. Миний бие ахалж байна. Бид төлөвлөгөөгөө бүлгийн гишүүддээ танилцуулж, саналыг нь сонслоо. Бүлгийн гишүүдээс төсвийн тодотгол хийхийг дэмжлээ" гэлээ.
Бүлгийн гишүүд Монгол Улсын 2022 оны төсөвт тодотгол хийхийг 100 хувь дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэллээ. Тэрбээр "Ойрын үед төсвийн тодотголыг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлнэ" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )