АН-аас Үнэ тогтворжуулах хуулиар ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албанаас өнөөдөр /2022.04.12/ 16.00 цагт "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталж үнэ тогтворжуулах нь зөв шийдэл мөн үү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон эдийн засагч, эрдэмтэн судлаачид оролцох юм байна.

Энэ үеэр АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх, эдийн засагч Ч.Отгочулуу “2012-2014 оны үнэ тогворжуулах хөтөлбөр: ололт ба сургамж”,  эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж "Засгийн газраас өргөн барьсан үнэ тогтворжуулах хуулийн төсөл дээр хийсэн дүн шинжилгээ” сэдвээр тус тус илтгэл тавих аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top