УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн цахим хаягаараа өнөөдөр /2022.04.12/ 20:00 цагт тайлбар өгөхөөр болжээ. Тэрбээр Хөгжлийн банк, Кью эс си зэрэг гүтгэлгүүдэд хариулт өгнө гэжээ.
Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бонд босгож, Хөгжлийн банкаар дамжуулан зээл олгосон ч одоо болтол эргэн төлөлт хангалтгүй байгаа нь асуудал дагуулж байгаа юм. Мөн Хөгжлийн банкнаас нэлээд өндөр дүнтэй зээл авсан “Кью Эс Си” компанийг Н.Алтанхуягийн хамаарал бүхий компани гэх мэдээлэл бий. Тус компани 192 тэрбум төгрөг зээлсэн бөгөөд олон жилийн турш Хөгжлийн банктай шүүхийн шатанд маргаж, эцэст нь Дээд шүүхээс тус компанийг 192 тэрбум төгрөгийг зээлээ төлөх шийдвэр гаргасан билээ.
Энэ мэт асуудалд тэрбээр тайлбар өгөх аж.
Сэтгэгдэл ( 0 )