Хүүхдийн байгууллагуудыг шалгах Ажлын хэсгийг байгуулав

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2022.04.12/ хуралдлаа. Хуралдаанаар Хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулжээ.

Тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн, баталсан байна. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг томиллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top