Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах худалдааны элчтэй уулзав

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч, парламентын гишүүн Д.Кавченскиг өнөөдөр /2022.04.12/ ГХЯ-д хүлээн авч уулзав.

Монгол Улс цар тахалтай холбоотой хориг, хязгаарлалтыг цуцалж, эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа талаар дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл өгөв. Тэрээр Британийн бизнес эрхлэгчид Монголд технологи нэвтрүүлэх, бизнесээ нээх, хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.

Мөн Монголын бизнес, үйлдвэр эрхлэгчид Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай хамтран ажиллаж, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр олж авах боломжтой талаар ярилцлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top