Рианна: Төрсний дараах сэтгэл гутралаас ХАМГИЙН ИХЭЭР айж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

~Тун удахгүй амаржиж анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа дуучин Рианна алдарт "Vogue" сэтгүүлийн тавдугаар сард хэвлэгдэн гарах дугаарын нүүрийг чимжээ.~

 

Жирэмсэн төрхөөсөө ичихгүй! 

Жирэмсэн үеийн төрхөө илүүтэй тодотгох загварын хувцасаар гоён олны анхаарлыг урьд өмнөхөөсөө илүүтэй татах болсон тэрээр уг дугаарт өгсөн ярилцлагадаа "Бие минь яг одоо гайхалтай зүйл хийж байгаа учир би үүнээс ичихгүй. Энэ цаг хугацааг тэмдэглэлт баяр мэт хүлээн авах ёстой. Би яагаад жирэмслэлтээ нуух ёстой гэж. Би хүүхдээ төлөвлөж гаргахаар болсон гэж хэлэхгүй ч болохгүй гэж ч бас төлөвлөөгүй байсан" хэмээн хэлсэн байна. 

 

 

Жирэмслэлтийн үйл явц

Жирэмслэлтийн явц түүний хувьд бодож байснаас нь арай өөр байгаа тухай "Би ээж шигээ жирэмсний хордлоготой байх байх гэж бодож байсан. Гэтэл одоог хүртэл ямар нэгэн шинж ажиглагдаагүй л байна. Цаашид яахыг сайн мэдэхгүй байгаа ч сэтгэл санааны хямрал ч мөн надад тийм ч их тохиолдоогүй. Би галзуу гэмээр зүйлсд өөрийгөө бэлдэж байсан. Зарим зүйлсийг тэвчиж чадахгүй байх гэж бодож байлаа. Би яг одоо гараад тамхи татаж чадахгүй. Үүнийг удирдаж чадсандаа маш их гайхсан" гэжээ. 

 

 

Хүүхдээ хөхөөр хооллоно 

Дуучин бүсгүй төрөх үедээ гэр бүлийнхэн, найз нөхдөө хажуудаа байлгахыг хүссэн ч цах тахлын улмаас энэ нь боломжгүй болсон тухай дурджээ. "Магадгүй би үдэшлэг хийж болохоор автобус эмнэлгийн гадаа авчирч болох юм. Эсвэл өөр ямар нэгэн зүйл" хэмээн хошигносон тэрээр төрсний дараа хүүхдээ хөхөөр хооллохыг хүсэж буйгаа мөн дурдсан байна.

 

 

Төрсний дараах сэтгэл гутралаас хамгийн ихээр айж байна 

"Бие минь үүнийг хүлээн зөвшөөрөөсэй гэж би залбирч байна" хэмээсэн тэрээр төрсний дараах сэтгэл гутралаас хамгийн ихээр айж байна гэв. "Миний сэтгэл хөдлөл хяналтаас гарчихвий. Бусад эмэгтэйчүүдээс сонссон түүхээс болоод би үүнээс л маш их айж байна" хэмээн дуучин бүсгүй өгүүлжээ.

 

 

Хүүхдээ төрсний дараа хаана өгсөх вэ?

Түүний найз залуу Эйсап Роки мөн л Барбадос гаралтай нэгэн. Саяхан тэрээр дуучин бүсгүйгээс "Мөрөөдлийн газар чинь хаана вэ" хэмээн асуухад Рианна Барбадос хэмээн хариулсан аж. Тиймээс хосууд хүүхдээ төрсний дараа төрсөн нутагтаа өсгөж магадгүй бөгөөд Рианна "Би үргэлж ийм байна гэж төсөөлдөг байсан. Гэхдээ бодит байдал дээр өөр байж ч магадгүй л дээ" гэжээ. 

 

 

Шинэ хүнээ угтах үдэшлэгээс минь хүмүүс мөлхөж гараасай гэж хүсэж байна

Би хэд хэдэн хүүхдийн угаалгыг зохион байгуулж байсан. Гэхдээ энэ нь надад зохих зүйл биш. Би зүгээр л үдэшлэг хиймээр байна. Тэр үдэшлэгээс хүмүүс тасраад, мөлхөж гараасай гэж хүсэж байна. Хүйс мэдэх ёслол ч мөн адил. Хүссэн үедээ л бусдад зарлах болно. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top