Ш.Адьшаа: Зураг эвлүүлэг биш, гэхдээ ДАЛАЙ БАГШТАЙ УУЛЗААГҮЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй гишүүдийг Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Далай багштай уулзсан гэх зураг цахим орчинд цацагдсан. Тухайн үед айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа олон нийтэд цацагдсан зургийг эвлүүлэг гэх тайлбарыг хэвлэлд өгсөн байдаг.

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2022.04.13/ уг зураг нь эвлүүлэг биш гэхдээ Далай багштай уулзаагүй гэдэг тайлбарыг өгчээ. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "УИХ-ын даргын айлчлалын үеэр Далай багштай хэн ч уулзаагүй. Энэтхэгийн нийслэлээс 2000 км цаана байдаг бурхан шашин шүтдэг бүх хүний мөргөдөг мөргөлийн сүм байгаа юм. Манайхаас Н.Багабанди, Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Х.Баттулга ч очиж л байсан сүм. Сая Г.Занданшатар дарга очсон. Тэнд олон бурхан шаштны сүм хийдэг байдаг соёлын газар шүү дээ. Далай багшийн байгаа газар нь 3000 км цаана байдаг. Харин Далай багшид мөргөөд гарч ирсэн зураг чинь байна гэхээр эвлүүлэг л гэж бодсон. Надад ерөөсөө зураг үзүүлээгүй шүү дээ. Бид Далай багштай уулзаагүй, мөргөөгүй юм чинь эвлүүлэг л гэж бодсон. Тиймээс тэгж эвлүүлэг гэж тайлбарласан юм" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гайхширал(192.82.78.242) 2022 оны 04 сарын 13

Бурханаас юу гуйдаг билээ\n

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 13

Уулзсан байлаа ч яана гэж, буддын шашинтай монгол хүн энэтхэгт хувиар ч бай, хувьсгалаар ч бай очоод боломж олдвол далай ламд мөргөнө ш дээ, үүнийг хэн ч буруутгахгүй байхаа, гол нь хөөрхийс Ши ахаасаа л айгаад байх шиг

0  |  0
zzzzz(192.82.71.207) 2022 оны 04 сарын 13

uguyee er ni murguj suseglesen ch yadag yum bee

0  |  0
Top