Узбекистанаас жимс, хүнсний ногоо нийлүүлэх боломжийн талаар ярилцлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр болсон Монгол, Узбекистаны Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудын явц, хэрэгжилтийг ярилцах зорилгоор Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн орлогч сайд Ф.А.Сидиков нар  өчигдөр /2022.04.12/ цахим уулзалт хийв.

Уулзалтаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар болон Бүгд Найрамдах Узбекистан Улсаас жимс, хүнсний ногоо Монгол Улсад нийлүүлэх боломж нөхцөлүүдийн талаар ярилцав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ма(99.230.64.174) 2022 оны 04 сарын 22

Маш зөв, манайд их эрэлттэй бараа шдээ

0  |  0
Top