Жин нэмсэн Селена Гомез шүүмжлэлд ӨРТӨВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Бага зэрэг жин нэмсэн Селена Гомезийг зарим хүмүүс шүүмжлэх болжээ. Харин тэрээр үүндээ санаа зовохгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэн нэгний биеийн галбираас нь үүдэн шүүмжилдэг хүмүүст хандан "баяртай" гэж хэлжээ. 

Тэрээр "Туранхай байхын тулд амттай хоолнуудыг алдаж болохгүй. Би туранхай хэвээр байхыг хичээж байгаа. Гэхдээ Jack in the box-д очоод дөрвөн тако, гурван өндөгний ороомог, цагирган сонгино, халуун ногоотой тахианы махтай сэндвич авсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд би жиндээ санаа зовдоггүй. Учир нь хүмүүс ямар ч байсан шүүмжлэх л болно. Та нарт хандаж хэлэхэд би байгаагаараа л төгс" гэжээ. 

Дуучин бүсгүй саяхан өгсөн ярилцлагадаа дөрвөн жилийн турш интернетээс хол байсан тухайгаа "Энэ нь миний амьдралыг бүрэн өөрчилсөн. Би илүү жаргалтай болсон. Хүмүүстэй амьд харилцаа үүсгэх нь надад хэвийн байхад тусалдаг" хэмээсэн байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хх(64.119.25.193) 2022 оны 04 сарын 16

Харин ч аятайхан болсон бна

3  |  0
Top