Бал сараа тэмдэглэхээр явсан Хён Бин, Сон Еэ Жин нарыг фенүүд нь ТАВГҮЙТҮҮЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Гуравдугаар сарын 31-нд хуримаа хийсэн шинэхэн хосууд болох Хён Бин, Сон Еэ Жин нар дөрөвдүгээр сарын 11-нд бал сараа тэмдэглэхээр Америкийг зорьсон.

Хоёулхнаа цагийг өнгөрөөхөөр шийдсэн хосууд ямар ч менежергүйгээр явсан бөгөөд тэднийг LA дахь нисэх онгоцны буудал дээр фенүүд нь болон сурвалжлагчид тосон авсан байна. 

 

 

Зарим фенүүд нь тэдэнд цэцгийн баглаа бэлэглэж байсан бөгөөд хамтдаа зураг авахуулж, гарын үсгийг нь авч байжээ.

Ингэхдээ авч яваа тээшийг нь унагах шахам түлхэлцэж, тухгүй байдал үүсгэжээ. Үүнээс болж менежерийн ямар нэгэн тусламж байхгүй байсан тэдний эргэн тойронд эмх замбараагүй байдал үүссэн байна. 

 

 

Хосууд Los Angeles-т хоёр долоо хоногийг өнгөрүүлнэ. Найзуудтайгаа гольф тоглох төлөвлөгөө хуваарьт багтсан учир өөрсдийн гольфийн хэрэгслээ авч явжээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ka (203.91.115.47) 2022 оны 04 сарын 16

Medrel yumaa sda humuus

0  |  0
Top