Хөгжлийн банкыг шалгах Түр хороонд Э.Батшугар, Т.Доржханд нарын 11 гишүүн багтжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

УИХ-аас Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд даргаар нь Б.Баттөмөрийг томилсон. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ахалсан Ажлын хэсэг Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийхэд эрх мэдэл нь дутаж байгааг тодотгосон. Улмаар тус Ажлын хэсгээс Хянан шалгах түр хороог байгуулах саналаа хүргүүлсэн байдаг. 

Эл асуудлыг холбогдох байнгын хорооны өчигдрийн /2022.04.13/ хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн юм. Хөгжлийн банкны асуудлыг Хянан шалгах түр хороо 11 гишүүнтэй байхаар тогтов. Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.9.40.10) 2022 оны 04 сарын 15

Б Энхбаяр мананг хасаачээ буунЫ нохой

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 04 сарын 14

Tonuulj hylgaichid bei bie shalgah ni akuuluud uy gej burutah ve dee.Mongoliig chutguriin toiroig bvren bvrehsen ved .Ard tvmen hatyy temtsej 2 tiishee boloh iostoi.

0  |  0
Top