ДОРНЫН ЗУРХАЙ: Үс асуулбал эд, мал арвижна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

2022.04.15 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 14

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал арвидна
  • Наран ургах, шингэх: 06.03-19.41
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Мод

Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top