Засгийн эрхийг барьж, төрийн хувь заяаг шийдэж байгаа эрх баригч нам болох МАН-ынхан шат, шатандаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон, тэр нь шүүхээр тогтоогдсон гишүүддээ хариуцлага тооцож, цаашид намаас улс төрийн ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.
Энэ ч утгаараа олон нийтийн анхаарлын төвд байгаа Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдээ хууль хяналтын байгууллагад шалгуулж, гэм буруугүй эсэхээ тодорхой болгох үүрэг, чиглэлийг өгөөд байгаа юм.
Дээр нь, УИХ-аас байгуулсан Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгээс дээрх хэрэгт нэр холбогдсон 20 улстөрчийг зарлаж, АТГ-т шалгуулахаар өгсөн.
Тэгвэл МАН-аас нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарыг хууль хяналтын байгууллагаас яллагдагчаар татжээ.
Өөрөөр хэлбэл, АТГ-аас тэдэнд холбогдох хэргийг шалгаж, нотлох баримтад үндэслэн яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэж үзжээ.
Учир нь, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэх хэрэгт нэр холбогддог. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх хугацаандаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх баримтыг хэвлэлийнхэн дэлгэсэн байдаг.
Хэдийгээр тэд өөрсдийгөө ямар ч гэм буруугүй, тухайн үед УИХ-ын гишүүн болоогүй байсан гэж тайлбарладаг ч хуулийн байгууллагаас тэднийг яллагдагчаар татлаа.
Нөгөө талаараа прокурорын байгууллагаас Хөгжлийн банк, тэр дундаа 33 тэрбумын зээлийн нэг хэрэг дээр хамтдаа шалгагдаж, яллагдагчаар татагдсан Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналыг УИХ-д оруулж ирэх нь цаг хугацааны асуудал болоод байна.
Сэтгэгдэл ( 3 )
хавцлаас дээшээ үсрэх гурав юмуу, эсвэл хавцал руу доошоо үсэрцгээх юм уу юм бичих гээд оролдож эхэлж байгаа ”сэтгүүлч” юмуу.Төрбат гэж дуулдаагүй Хууль хяналтын байгууллагаас гэхгүй Прокурор яллагдагчаар татсан гэх байждээ
хавцлаас дээшээ үсрэх гурав юмуу, эсвэл хавцал руу доошоо үсэрцгээх юм уу юм бичих гээд оролдож эхэлж байгаа ”сэтгүүлч” юмуу.Төрбат гэж дуулдаагүй Хууль хяналтын байгууллагаас гэхгүй Прокурор яллагдагчаар татсан гэх байждээ
Хамаарал бүхий компани нь 33 тэрбумын зээл авч чадаж байгаа нь нөлөөлөл орсны хангалттай нотолгоо