ДОРНЫН ЗУРХАЙ: Үс асуулбал ӨЛЗИЙТЭЙ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 16

2022.04.16 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 15

 

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ  ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 06.01-19.43
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Хий

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top