ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр луу, бич жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

2022.04.17 / НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 16

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.59-19.44
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Гал

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top