Ким Жон Ун телевизийн хөтлөгчид ПЕНТХАУС бэлэглэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Хойд Солонгосын телевизийн нэртэй хөтлөгч Ри Чун Хи-д тансаг пентхаус бэлэглэжээ.

Хойд Солонгосын телевизээр гаргасан дүрс бичлэгт Ким Жон Ун тэтгэвэрт гарсан хөтлөгчийн шинэ байранд өөрийн биеэр зочилсон байна.

Ри Чун Хи телевизэд 50 гаруй жил ажиллажээ. Өрнөдөд түүнийг “Хойд Солонгосын дуу хоолой” гэдгээр нь мэддэг. Тэрбээр тус улсад болж буй гол гол үйл явдал, тэр дундаа цөмийн туршилтуудын талаарх мэдээллийг хүргэдэг байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.133) 2022 оны 04 сарын 16

Хөөрхий тэгээд пентхауст монголын ядуучууд шиг өлмөн зэлмэн амьдрах юм биз дээ. Монголд үй олон ядуу гэр бүл ипотекийн зээлд баглуулан өлмөн зэлмэн амь зуудаг нь нууц биш.

0  |  0
Top