Д.Ганбат: Хуулиар үнэ тогтворжуулдаггүй юм

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2022.04.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хөгжлийн банкны асуудлаар Түр хороо байгуулахаар болсон. Түр хорооны бүрэлдэхүүний талаар ярилцлаа. Оросын холбоонй асуудал зэрэг гурван асуудлыг бүлгийн хуралдаанаар ярилцлаа. Зарим нэг бараа, бүтээгдэхүүний хомдлыг байхгүй болгох хуулийг баталлаа. Үүнд АН-ын байр суурь ямар байсныг мэдэж байгаа байх. Хуулиар үнийг тогтворжуулдаггүй юм. Оролдлого нь зөв ч арга нь буруу байна" гэв. 

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргасан. Зарчмын хувьд дэмжиж байна. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нь Засгийн газрын мэддэг мөнгө мөн үү. Засгийн газар тэг, ингэ гэх нь учир дутагдалтай. Засгийн газрын авч байгаа зүйл дотор ажил олгогчдыг дэмжсэн заалт алга. Хандлага зөв ч байгаа олохгүй байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top