АН: Хөгжлийн банкны асуудлыг шийдэх ТҮР ХОРОО хууль бус, хүчингүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18


УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2022.04.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороог байгуулахдаа хууль зөрчсөн. Тухайлбал, гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн бүлгийн төлөөлөл байна гэдэг үндэслэлийг хангаагүй. Т.Доржханд гишүүнийг оруулаад байгуулсан байна билээ. Манайхаас хоёрхон гишүүн. Нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан, Т.Доржханд гишүүнийг нийлүүлээд гурван хүн байна. Бүлгийн саналыг аваагүй шийдвэрлэсэн тул Хөгжлийн Банкны асуудлыг шийдэх түр хороо хууль бус, хүчингүй" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.34) 2022 оны 04 сарын 18

АН ЛУЙВАРЧДЫГ ӨМГӨӨЛДӨГ НАМ ГЭДГЭЭ ДАХИН НОТЛОН ХАРУУЛАВ...........

0  |  0
Top