МАН-ын бүлэг: НДШ-ийн буцаан олголтыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.

Хуралдаанаар төсвийн тодотголын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Бүлгийн хурлаар төсвийн тодотгол хэлэлцсэн. 2022 оны шинэ хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг төсөвлөж байснаас 502 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасаж байна. Энэ шийдвэр төсвийн тодотгол батлагдсаны дараа тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Өмнө нь хийсэн төсвийн тодотгол дээр нийт төсөвт байгууллагын төсвөөс 15 хувийг хассан. Одоо хийх тодотгол дээр байгууллага тус бүрээр тооцож, шийднэ.  

Хувь хүний төлдөг Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн 50 хувийг буцаан олгох тухай төсвийн тодотголд тусгасан. Энэ нь төлөөд орж ирсэн шимтгэлийн 50 хувийг буцаан байгууллагын данс руу шилжүүлнэ гэсэн үг.

НДШ-ийн хувь хүний төлдөг шимтгэлээс 50 хувийг буцаан олгохыг бүлэг дэмжиж байгаа" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сарнай(66.181.161.34) 2022 оны 04 сарын 18

Шимтгэлээ төлөхгүй баахан худлаа өндөр цалин тайлагнаад буцаан аваад нийгмийн даатгал ч бүр дампуурах нь ээ Тэрний оронд шимтгэлээ бууруулаачээ

0  |  0
Top