Монголд анх удаа үнэт металл, үнэт чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, урлагч, гоёл чимэглэлийн худалдаа эрхлэгч албан байгууллага, иргэд нэг дор чуулсан “Mongolian jewellery & Metal expo-2022” үнэт эдлэлийн үзэсгэлэнг энэ сарын 15-18-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвд зохион байгуулсан юм.
Үзэсгэлэнгийн үеэр шилэн хоргонд байрлуулсан алтан гулдмайг (орлуулсан) 15 настай сурагч хүү Даянбатын Тэмүүлэн хоргоноос гаргаж чаджээ.
Гарын хүч, эв дүйгээ харуулж, багахан зайгаар 20 кг жинтэй гулдмайг гаргасан түүнтэй цөөн хором ярилцав.
Д.Тэмүүлэн фэйсбүүкээс ийм төрлийн бичлэг үзсэн нь түүний сонирхлыг татдаг байсан ба өнгөрсөн баасан гаригт хичээлээ тараад, ээжтэйгээ хамт "Мишээл экспо" дахь үзэсгэлэнг сонирхохын сацуу өөрийгөө сорихыг хүссэн байна.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Тэрбээр "Гулдмайг жижиг зайгаар гаргахад хэцүү байсан. Маш хүнд, шилэн хоргоны нүх нь жижигхэн байсан болохоор гар бүтэн орохгүй байсан. Гэхдээ хэдэн удаа оролдсоны эцэст гаргаж чадсан. Гарын эв дүй их хэрэгтэй юм билээ" хэмээн сонирхуулав.
Үзэсгэлэнгийн үеэр шилэн хоргоноос гулдмайг гаргасан тохиолдолд 100 мянган төгрөгийн үнэтэй 10 ширхэг сугалаа өгөхөөр зохион байгуулсан байжээ.
Д.Тэмүүлэн ирээдүйд удам залгасан бөх болохоор жүдо бөхийн спортоор хичээллэж байгаагаа бидэнд мөн сонирхуулсан юм.
Сэтгэгдэл ( 14 )
Shuud mungu uguhgui yun sugalaa ve kkk
15 настай хүү учир гар нь жижигхэн нүхээр багтжээ. Том хүний гар багтахгүй нүх шиг байна. Харин 20 кг гэдгийг жин дээр тавиад баталгаажуулах хэрэгтэй байлаа.
yaaj 20kg hurhev de
niit 20iod hun gargasan bga shuu dotor n ajillaj bsan hunii huwid helehed\n
Great
царай алдсан шагнал ч гэх шиг
Tamirtai huu bn
Mundag duudee bayar hurgey Zunduu ih amjilt husen eruue.
Xulxidsan bna
Dubai yavbal ter altiig ni shuud ogdog shd
Ene shal hudlaa shuu
Сугалаа? Энэ нь таарахгүй бол хоосон гэсэн үү
Мундаг дүүдээ баяр хүрьге
Wow\n