Ө.Энхтүвшин Украины асуудлаарх Монголын байр суурийг илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргуловтой уулзаж, цаг үеийн асуудлуудаар санал солилцжээ.

Уулзалтын эхэнд Элчин сайд Украины эргэн тойрон дахь үйл явцын талаар Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

Мөн уулзалтаар Монгол-Оросын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны зарим тодорхой асуудал, тухайлбал үндэсний мөнгөн тэмдэгтийг төлбөр тооцоонд харилцан ашиглах тухай ярилцсан байна.

Эдүгээ олон улсын нөхцөл байдал төвөгтэй байгаа хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үед тохиролцсон томоохон асуудлууд, хамтын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг цаг тухайд нь хангах шаардлагатайд талууд санал нэгдлээ.

Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х (103.26.194.184)  2025 оны 03 сарын 13

Ингэж үзэл бодлын зөрүүгээ гаргаж нэг талдаа гарсан нь маш зөв. Монголын төр ухаантай яс суурь нь хэврэг ч байж л байгаа юм байна. Орос ах нараа л мөнхөд түшиж явна. Хаа холын нөхдүүдтэй найз байхад болноо. Тусламжын мөнгийг нь хэрэгтэй юмандаа зарцуулалгүй яахав.

1  |  0
mnbvcб (88.116.92.142)  2025 оны 03 сарын 13

Бактерлогын лабортор энэ талаар..

1  |  0
Муу ком (103.57.94.215)  2025 оны 03 сарын 13

Ямар?

1  |  0
Зочин (202.9.40.68)  2025 оны 03 сарын 13

Путин битгий л үхэж далд оррсой ,Нууц ном\n

1  |  0
Зочин (66.181.161.49)  2025 оны 03 сарын 13

За ашгүйдээ. Маш чухал асуудал ярьсан байншдээ. Гэхдээ л ОХУ -н талд гарч байж бүрэн болношүү.\n

3  |  4
Уншигч (66.181.161.63)  2025 оны 03 сарын 13

Зөв шүү. Хойд их хөрштэйгөө улам сайн харилцах хэрэгтэй

10  |  2
Уянга (49.0.178.111)  2025 оны 03 сарын 13

Болж дээ

8  |  1
etdenebat (66.181.189.170)  2025 оны 03 сарын 13

Хөгийн новш путин үхэж далд ороосой

5  |  11
Top