Засгийн газрын гишүүд "ТОМ МАШИН"-аас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Засгийн газар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, төсөвт тодотгол хийхээр болсон.

Ингэхдээ төрийн өмчит 39 аж ахуйн нэгжийг олон улсын шууд хяналтад оруулна. Дээр нь 10 орчим компанийг нэгтгэнэ, 10 орчмыг татан буулгана. Хот суурин газарт том оврын авто машиныг хэрэглэхийг хязгаарлана. Төрийн байгууллагынхан хот дотор том хөдөлгүүртэй автомашин хэрэглэхгүй гэсэн шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу сайд нар том оврын автомашинаас татгалзаж, нэгдсэн унаагаар ажлаа амжуулахаар болжээ. 

Төсвийн зардлыг хэмнэх ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО
 

  • Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээ авна.
     
  • Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ.
     
  • Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгоно.
     
  • Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй.
     
  • Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь хэмнэнэ.
     
  • Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй бөгөөд гадагшаа томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ.
     
  • Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байна.
     
  • Төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөлгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ub irged(66.181.161.7) 2022 оны 04 сарын 19

жинхэнэ шударга засгийн газар

0  |  0
Тони(192.82.77.90) 2022 оны 04 сарын 19

Ард иргэдтэй адил сонин хэвлэлийн мөнгөө өөрсдөө төлцгөө. 1 жилд улсын хэмжээнд зөвхөн хэвлэлд 17 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо бий. Ганзул гэдэг муу хар авгай Нянгар шиг болжээ

0  |  0
zochin(106.154.128.159) 2022 оны 04 сарын 19

huldaa garuud ali her urgejliig haray ard tumen hundel harthgaay

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 19

Бүгдэнд нь нэг нэг мопед ч юм уу, дугуй ч юм уу аваад өгчих, тэгвэл дугуйн зам энэ тэр ч гайгүй болох биз

1  |  0
Top