ЗГ: Дарханы замыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.20/ болж байна. Хуралдаанаар:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын явц,
  • Эрчим хүчний үнэ тариф, цаашид авах арга хэмжээ,
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явц, цаашид авах арга хэмжээ,
  • Шинэ Сэргэлтийн бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө,
  • Ой хээрийн түймрийн нөхцөл байдал зэрэг 30 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top