Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2022.04.20/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн.
Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, ач холбогдолтой 22 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Түүнчлэн эрчим хүчний үнийг нэмэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хуралдаж байна.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 1 )
Эрчим хүчний тарифыг нэмэх хэрэгтэй. Нэг өрхийн гар утас, интернетийн төлбөрөөс 2-3 дахин бага байгаа шүү. Харин үнэ тарифаа нэмчээд Улс төрчдийн гар оролцсон тендер явагдаад эхлэх юм бол алдагдал хэвээрээ л байх болно