С.Одонтуяа: Тойргийн төсөв баталдаг тогтолцооноос салах ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Улс төрийн зарим нам, эвсэл нэгдэж төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр /2022.04.20/ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Ард түмэн сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж гудамжинд гарч зогсож байна. Уг нь, УИХ-ынхаа чуулганы танхимд асуудлуудаа ярилцаж, шийдэж байх ёстой. Хоёрт, Монгол Улсын эдийн засаг туйлын хүнд байна. Хэдийгээр Монгол Улсын нэгдсэн төсвийг баталж байгаа ч дандаа тойргийн төсөв баталж байна. Яагаад гэхээр сонгуулийн тогтолцоо нь тийм юм. Одоо тойргийн төсөв баталдаг тогтолцооноос салах ёстой. Монгол Улсын нэгдсэн хөгжлийн бодлогоо дагаж хөгжиж байж ядуурлаас гарна, эдийн засгаа сайжруулна. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчилж байж, дараагийн хуулиа өөрчлөхгүй бол үр дүн гарахгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top