Улс төрийн зарим нам, эвсэл нэгдэж төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр /2022.04.20/ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Улс төрийн нам цуглаж, санал нэгтэйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар нэгдэж байна. Залуусын хүсэж байгаа зүйл маш энгийн, тодорхой. Нэгт, амьдрах боломж гаргаж өгөөч ээ. Хоёрт, хулгайгаа шийдэж өгөөч ээ. Гуравт, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь шийдэж өгөөч ээ гэж байна. Өнөөдөр төсвийн тодотголыг 5-10 хувийн байдлаар хэмнэж оруулж ирэх юм бол хүлээж авахгүй. Хамтдаа сууж байгаа хаврын чуулганаар системийнхээ өөрчлөлтийг хийцгээе л гэж байгаа юм. Тиймээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна" гэх мэдээллийг өгөв.
Сэтгэгдэл ( 2 )
Доржхандын яриад байгаа энэ 3 шаардлага”уул шугамандаа”зөв л юм шиг байнаХулгай шийдэхгүй удаж байгааг бид хууль сахиулагчидтай холбож ойлгодог. УДШ,давж заалдах, анхан шатны 50 орчим шүүгчийг өндөр цалинтай өөр албанд шилжүүлчихвэл бүх асуудал цоргоор гоожих ус адил хурдан,тэгээд зөв шийдэгдмээр байна.Амьдрах,үг хэлэх боломж чинь шүүгчидтэй дэндүү нягт орооцолдсон байна.Бие биенээ барьцаалаад хөдөлгөхгүй хөдөлбөл чиньЗГ-г унагана гээд.Ер нь МАНАН хүчтэй хэвээр байнаадаа.Ялангуяа МАН дотор