Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх хоёрдугаар уулзалт 2022 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр болов.
Анхдугаар уулзалтаас хойш 14 жилийн дараа болсон тус уулзалтаар 1974 оноос эхлэлтэй Монгол, Португалын хоёр талын харилцаа болон олон улсын байгууллагын хүрээнд өрнөж буй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Европын Холбооны гишүүн Португал улс манай улсад дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлж, хоёр талын ажиллагаагаа цаашид байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт өрөгжүүлэн эрчимжүүлэх эрмэлзлэлтэйгээ илэрхийлэв.
Мөн визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, боловсрол, шинжлэх ухаан, технологи, дээд боловсрол, соёл, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр ажиллахаар талууд тохиролцов.
Сэтгэгдэл ( 0 )