Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Гантөмөрийг АН-ын дээд шагнал "Чингисийн одон"-гоор шагналаа. Ардчиллын партизан Н.Гантөмөр нь ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг бөгөөд 20 гаруй жил энэ үйл хэрэгт зүтгэжээ. Түүний 50 насны ой өчигдөр тохиосон тул ийнхүү шагнах ялдамдаа АН-ын дарга Н.Алтанхуяг "20 гаруй жил зүтгэсэн төдийгүй сүүлийн үед зарим нэг дүүрэг дэх үл ойлголцлыг эв зүйд нь оруулсан гавьяатай нэгэн" хэмээн онцолжээ. Ардчилал, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, бататган бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж "Чингис хаан" одонгоор шагнадаг ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )