Ерөнхий сайд бүлгийн хуралд оролцоно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ руу гэнэтийн айлчлалаар явсан гэх ташаа мэдээлэл сошиал орчинд тархаж эхэллээ.

Эл мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч болон Гадаад харилцааны яамнаас үгүйсгэж байна. 

Ерөнхий сайд АНУ яваагүй бөгөөд өнөөдөр (2022.04.25) болох УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцох аж. Бүлгийн хурлаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналаа нэгтгэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top