УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.04.25/ ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Төсвийн хэмнэлтийг дэмжиж байна. Гэхдээ хандлага нь буруу байна. Засгийн газрын өр гэж байдаг, 26 их наядад хүрсэн. Тодотголоороо түүнийгээ долоон их наядаар нэмж байна. Өрийн байдал хүнд болсон. Хятадын өрийн хавханд орж, улс орноороо хүнд байдалд орох орны тоонд Монгол Улс багтчихаад байна. Ийм зөвлөмж, анхаарлыг ч олон улсаас өгч байна. Хэд хэдэн реформийн чанартай зүйлийг хийх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )