ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ЖАРГАЛ ирнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26
 

2022.04.26 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЛЫН 26

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.43-19.57
  • Барилдлага: Түлэх 
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй 
  • Суудал: Шороо

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top