МАН-ын бүлэг: LRT төслийг судлаад, 14 хоногийн дараа шийдээ гаргана

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.25/ хуралдлаа. Хуралдаанаар LRT төслийг дэмжих эсэх талаар хэлэлцсэн байна. Ингээд ажлын хэсэг гараад Засгийн газартай хамтарч, дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна. Үүний дараа ямар шийдвэр гаргахаа бүлгийн хурлаар дахин хэлэлцэнэ.

Төсвийн тодотголтой хамт LRT хөнгөн галт тэрэг, Тавантолгой дулааны станцийн төслүүд Засгийн газрын баталгаа гаргуулахаар УИХ-д орж ирээд байгаа юм.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчийн асуултад хариулав.


-Гишүүд хот хөдөөгийн гэж хуваагдаж талцаж байна гэх шүүмжлэл бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Гишүүд хот хөдөөгийн сонгогдсон тойргоосоо хамаарч асуудалд хандаад байгаа юм байхгүй. Орон нутгаас сонгогдсон гишүүд ч энэ төслийг судлах, ажлын хэсэг гаргахыг дэмжиж байгаа.

-LRT төслийг хэрэгжүүлэх нь өрийн таазыг нэмэх эрсдэлтэй гэж зарим нь шүүмжилж байна?

-Өрийн таазны тухай цаашид эрсдэлтэй гэж үзсэн болохоос өрийн тааз хэтэрсэн зүйл байхгүй.

-Ажлын хэсэг юу юуг судлахаар төлөвлөж байна вэ?

-Дөрвөн хүрээнд судалгаа хийнэ. Улстөрийн өнцөг, хууль эрх зүй, санхүүгийн хүрээнд, нийслэлийн хэрэглэгчид юу гэж үзэх вэ гэсэн дөрвөн асуудлын хүрээнд УИХ, засгийн газрын хамтарсан ажлын хэсэг 14 хоногийн дотор шийдэл гаргана.

-Өртөг зардлын хувьд дэндүү өндөр байна гэх шүүмжлэл гараад байна?

-18 км зам тавихад 500 гаруй сая ам.доллар зарцуулна. Дагалдах бүтээн байгуулалт буюу гүүрэн байгууламж, вагон, буудаллах буудал зэргээс хамаараад өртөг нь өндөр болж байгаа юм. Болгоомжлол бий. Түгжрэл бөөгнөрөлийн асуудал дээр Засгийн газар том шийдлээ дэмжиж ажиллана гэсэн байр суурьтай байгаа.

-Казакстан улс энэ төслийг хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн гэх мэдээлэл бий?

-Амжилттай явж байгаа болон амжилтгүй явж байгаа төслүүд бий. Энэ асуудлыг ажлын хэсэг судалж, шийдлээ танилцуулна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.198) 2022 оны 04 сарын 25

Энэ LRT-н үнэ арай л өндөр, бодвол Сумъяагийн шуналын нэмэгдэл шингэн биз ээ

0  |  0
Коффи Аннан(66.181.182.73) 2022 оны 04 сарын 25

Тавантолгойн цахилгаан станц ын баталгаа хамт гарч байгаа юм байна. Тендер зарлаад бүтэлгүйтсэн. Ямар компани тай гэрээ хийх гэж байгаа шаардлага хангаж байгаа эсэх талаар ердөө мэдээлэл өгөхгүй нам дарж байна яг л Гашуун сухайтын төмөр зам шиг.

0  |  0
www(202.72.245.125) 2022 оны 04 сарын 25

khen ch suukhgui shuu dee! Ur l nemegdene.

0  |  0
Top