Дайнаас азаар амьд үлдсэн Марина охины нүүр нөхөн сэргэх боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25


Украины Чугуев хотын оршин суугч, 15 настай Марина охины байр руу гал нээх үеэр охин азаар амьд үлджээ.

Украин дахь цэргийн ажиллагаа эхэлсэн эхний өдөр охины байр галд өртөж, дэлбэрэлтийн улмаас цонх, шүүгээний шил бутран Маринаг оносон байна.

Эмч нар Маринаг азаар амьд үлдсэн гэжээ. Охины хөл, нүүр шархдаж, нүүрэн дэх шилнүүдийг организм өөрөө түлхэж гаргатал хэд хоног болсон байна. Эмч нар Маринагийн нүүрэнд оёдол тавихдаа маш анхааралтай хандсан ч зарим оёдлыг том тавихаас өөр аргагүй байсан учир лазер эмчилгээ шаардлагатай аж.
 


Маринагийн ээж Яна “Охин минь амьд байгаа нь хамгийн чухал. Бусад бүх зүйлийг засаж болно” хэмээн ярьсан байна.

Охины нүүр нөхөн сэргэх боломжтой ч сэтгэлд нь үлдсэн шарх хамгийн аймшигтай хэмээн эмч нар ярьжээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top