COVID-19: Бээжин голомт болж, БҮХ НИЙТИЙН ШИНЖИЛГЭЭ эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнгөрсөн Баасан гарагаас халдварын тохиолдол эрс нэмэгдэж, том голомт болон хувирлаа.

Хотын 16 дүүргийн наймд нь өдөр бүр халдвар илэрч, ялангуяа Чаоян дүүрэгт байдал тун хэцүү болжээ.

Одоогийн байдлаар Бээжинд нэг бүсийг өндөр эрсдэлтэй, зургаан бүсийг дундаж эрсдэлтэй гэж хуваагаад байна.
 


Чаоян дүүрэг 3,45 сая иргэнээ долоо хоногт гурван удаа шинжилгээнд хамруулна гэж мэдэгдлээ.

Хятадын Эрүүлийг хамгаалах газраас коронавирус сүүлийн долоо хоног Бээжинд идэвхтэй тархаж байсныг анзааралгүй өнгөрүүлснээ хүлээн зөвшөөрчээ.
 


Одоо хатуу хөл хорионд байгаа Шанхай хотын жишээг харсан нийслэл хотынхон дэлгүүрээс хүнсний бараа бөөнөөр нь худалдан авч, барааны хомсдол гарч эхэлжээ.

Иргэд ариун цэврийн цаас, бэлэн хоол, ногоо, мах нөөцлөн, дэлгүүр, онлайн худалдааны газрууд ажилтны тоогоо нэмэн, хатуу хөл хорионд бэлтгэж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top